ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагаа зэвсэглэл, техник нийлүүлэх ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
2018 оны Juneын 28

Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж тэргүүтэй албаныхан ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны орлогч захирал В.Н.Дрожжов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж “ОХУ-аас Монгол Улсын Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийг шинэчлэхэд олон удаа буцалтгүй тусламж үзүүлж ирсэнд бид баяртай байдаг. Тусламж үзүүлэх анхны хэлэлцээрийг байгуулахаас эхлээд түүний хүчинтэй хугацааг удаа дараа сунгах, зэвсэглэл, техник нийлүүлэхэд ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны алба, түүний удирдлага Та бүхэн ихээхэн анхаарч чухал үүрэг гүйцэтгэж байгаад Монгол Улсын БХЯ-ны өмнөөс талархал илэрхийлье. Энэ удаа ч Монгол Улсад цэрэг-техникийн тусламж үзүүлэх тухай 2 улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үйлчлэлийг сэргээж, тусламжийн нийлүүлэлтийг үргэлжлүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх боломж бүрдсэнд манай салбарынхан баяртай байна” хэмээв. Уулзалтын дараа талууд “Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үйлчлэлийг сэргээх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын протокол”-д гарын үсэг зурсан юм.

Эх сурвалж: “Соёмбо” сонин, ахлах дэслэгч М.Мөнхзориг

3 thoughts on “ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагаа зэвсэглэл, техник нийлүүлэх ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

  1. yeezy boost 350

    I would like to convey my respect for your kind-heartedness in support of men and women who really want help with this particular area of interest. Your very own dedication to getting the solution all through came to be unbelievably insightful and have always enabled somebody much like me to arrive at their ambitions. Your interesting information signifies this much to me and much more to my peers. Thank you; from all of us.

  2. yeezy boost

    I and also my buddies happened to be going through the great ideas found on your web blog while suddenly developed an awful suspicion I had not thanked the web blog owner for those tips. These young boys came consequently very interested to study them and have in effect certainly been tapping into these things. Appreciation for really being indeed considerate and then for considering some superb things most people are really needing to be aware of. My very own sincere regret for not saying thanks to you sooner.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага