Хамаг л сайхан залуусаа гэрээний ажилтан нэрээр нүдлүүлж шүдлүүлж гаргадаг нь монгол төрийн эмгэнэл
2018 оны Juneын 29

Би солонгост аялах нэрийдлээр ирээд харалсан хөөрхий цалин багатай залуусын нэгээ. Хамаг л сайхан залуусаа гэрээний ажилтан нэрээр нүдлүүлж шүдлүүлж гаргадаг нь монгол төрийн эмгэнэл юм даа. Энэ хүмүүсийн цаана хайртай хань ижил үр хүүхэд нь бэтгэрэн байгаа. Үнэндээ томчуудын идсэн дутаасан төсвийн цоорхойг яагаад бид эрүүл мэнд, залуу насаа золин байж нөхөх ёстой юм бэ. Бидний олсон мөнгө монголд баялаг болж очдог гэдэгтэй бүгд санал нэгдэх бизээ. Иргэн чинь үгүй бол төр байгаад хэрэг байна уу. Гэрээ ч бай харалсан ч бай энд байгаа залуус 24 цагийн талд нь ажиллаад салж унах гэсэн биeэ талд нь амрааж, эрүүл мэндээ чимх чимхээр алдан, хайртай бүхнээ санагалзан, хамаг хэрэгцээгээ хорин байж хэдэн төгрөг хураадаг гэдгийг өөрийн биeээр үзээгүй л бол ээж аав нь ч байсан ойлгохгүйээ. Монголоос анх ирсэн хүмүүс их дураараа ажил олоод өг, тосч ав энээ тэрээ гэж нутагтаа байгаа юм шиг сэтгэнэ. Гэтэл энэ газар бүх юм цаг минутаар яригдана. Сард 2-4 удаа л тогтсон хугацаанд амрах эрхтэй. Ирээд удаагүйчүүд нь хүн тосох нь битгий хэл өөрөө ч төөрөөстэйг мэдэхгүй. Туслаж чадахгүй бол хэдэн төгрөгний бараа хараад хамраа сөхсөн, хүн чанаргүй энэ тэр гэж нөгөө хэдийгээ муулах . Харин ч энд байгаа хүмүүс ихэнх нь 3 сараар ирсэн нэгэндээ ажил олж өгч, хэлмэрч хөтчийг нь хийдэг. Гэр бүлээ санааг нь зовлохгүй гэсэндээ зовлонгоо нууж ажиллаж сурсан, ээж ааваа гэр бүлээ, ах дүүгээ нуруундаа үүрсэн мундаг залуус байдаг юм шүү. Зовон байж олсон мөнгөө өөрөө ч хэрэглэж чадахгүй ар гэрлүүгээ явуулдаг гэдгийг бүгд мэдэхгүй. Хайртай охин, хүү, ханийн чинь явуулсан мөнгө ямар их хөлсний үнэ гэдгийг мэдрээсэй. Хардаж сэрдэлгүй ажлыг нь тайван хийлгээсэй. Хүний газар байгаа нэгнээ мөнгө таригч шиг битгий хараасай гэсэндээ энэ постыг орууллаа. Ялгах салгахын ухаанаар хандана биз дээ. Эцэст нт хэлэхэд МОНГОЛЧУУД ХЭНЭЭС Ч ДУТАХГҮЙ АЖИЛЛАЖ ЧАДДАГ ЮМ БАЙНА. БИДНИЙГ ХАЙРТАЙ ХҮМҮҮСИЙНХЭЭ ХАЖУУД ХАНГАЛТТАЙ ЦАЛИН ӨГӨӨД ИНГЭЖ АЖИЛЛУУЛААД ӨГӨӨЧ ТӨР ЗАСАГ МИНЬ. (Хуулбар)
Манай пэйжид лайк дарж нэгдээрэй баярлалаа 😀😀😀 гэж Хайр_үргэлж_сайхан хуудсанд нийтэлжээ.

3 thoughts on “Хамаг л сайхан залуусаа гэрээний ажилтан нэрээр нүдлүүлж шүдлүүлж гаргадаг нь монгол төрийн эмгэнэл

  1. Adidas NMD x Louis Red Blue

    The subsequent time I read a blog, I hope that it doesnt disappoint me as a lot as this one. I mean, I know it was my choice to learn, but I actually thought youd have something attention-grabbing to say. All I hear is a bunch of whining about something that you can fix if you werent too busy looking for attention.

  2. nmd

    Needed to post you this tiny remark to say thanks over again for these wonderful principles you’ve shown on this site. This is certainly open-handed with you to deliver openly what exactly many of us would’ve sold for an electronic book to earn some money for themselves, even more so now that you could have done it if you decided. Those good tips likewise worked as a easy way to realize that the rest have similar eagerness just like mine to see a lot more regarding this problem. I believe there are several more fun opportunities up front for individuals who look over your blog.

  3. yeezy shoes

    I precisely wanted to say thanks once again. I do not know the things I would have worked on without the actual strategies contributed by you directly on that area. This was a very difficult case for me personally, however , taking a look at this specialized approach you resolved it forced me to leap with gladness. I will be grateful for this help and thus wish you know what an amazing job you happen to be carrying out training most people thru your website. Probably you have never met all of us.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага