“ЦУСНААС” хуурай гарсан Ц.МӨНХ-ОРГИЛ
2018 оны Julyын 2

Ц.Мөнх-Оргилийн даалгавараар төрийн цагдаа иргэдээ буудаж алсаныг бид мартах учиргүй. Хэрвээ энэ хүн өөрөө жоохон ч гэсэн ёс суртахуунтай байсан бол өнөөдөр УИХ-ын гишүүн болох нь бүү хэл төр лүү дахиж ойртохгүй байх байлаа. 2008 оны 7-р сарын 1 ний өдөр бол Монголчуудын хувьд дахиж хэзээ ч давтамгүй хар өдөр гэж түүхэнд тэмдэглэгдсэн. Энэ үйл явдал саяхан мэт л санагдаж байгаа ч өнөөдөр яг 10 жил өнгөрсөн байна. Хамгийн харамсалтай нь энэ өдөр 5 залуугийн халуун амь нас эрсдэж ар гэр, үр хүүхдээ орхиод хорвоогоос одсон. Гэсэн ч өнөөдөр 5 хүний амь нас эрсдчихээд байхад тухайн үеийн шийдвэр гаргах улс төрчдөөс хэн нь ч хариуцлага хүлээгээгүй, тушаал гүйцэтгэсэн цэрэг цагдаагийн дарга нар шоронд суугаад өнгөрсөнийг бид мартаж болохгүй. Улс төрийн мөргөлдөөн улс төрчдөөс болж үүсдэг ч хохирогч нь жирийн иргэд болдогийн үлгэрээр тухайн үеийн ерөнхий сайд С.Баяр, хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил нар хариуцлага хүлээх нь бүү хэл нэг нь улиран ерөнхий сайд болж, нөгөө нь буюу Ц.Мөнх-Оргил өнөөдөр УИХ-ын гишүүн болчихсон тууж явна. Ардчилсан төрт Монголын цагдаа иргэдээ буудаж хөнөөсөн үйл явдал Ц.Мөнх-Оргилыг сайд байхад л болсон нь гашуун үнэн. Хуулийн сайд Ц.Мөнх-Оргил иргэд рүү гал нээх тушаалыг цагдаагийн даргад өгсөн асуудал тухайн үед маш хүчтэй яригдаж байсан ч тэр уснаас хуурай гарч чадсан юм. “Эрхэм” УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил та өөрөө энэ бүхнийг мартсан байж болноо. Харин Монголын ард түмэн мартаагүй шүү.

 

"ЦУСНААС" хуурай гарсан Ц.МӨНХ-ОРГИЛЦ.Мөнх-Оргилийн даалгавараар төрийн цагдаа иргэдээ буудаж алсаныг бид мартах…

Posted by Хориотой Мэдээ on Sunday, July 1, 2018

One thought on ““ЦУСНААС” хуурай гарсан Ц.МӨНХ-ОРГИЛ

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага