105 хүнийг амжилттай оргуулж чадсан Crow Flies ба Хэрээний нислэг
2018 оны Julyын 3

Дэлхийн 2-р дайны цэргийн хорих лагераас амжилттай оргосон орголтуудын хамгийн амжилттайд тооцогддог орголтын тухай товч бичье. Словены Марибор хотод байрлах Сталаг 306 хорих ангиас 1944 оны 8-р сард Югаславын партизануудын тусламжтайгаар 105 олзны цэрэг оргож бүгд эсэн мэнд хүрэх газраа хүрсэн нь Олзны цэргүүдийн хамгийн амжилттай орголт хэмээн бүртгэгджээ.

Харин The Great Escape кинон дээр гардаг орголтын хувьд 250 хүн бэлтгэл ажилд оролцож 76 хүн оргосноос 73 нь баригдаж 3 хүн л амжилттай зугтаж чадсан байдаг юм байна.

Харин энэ удаагийн орголт 105 хүн оролцож бүгд амьд гарсан бөгөөд 285 орчим км газрыг мөрдөн хөөгчидөөс зугтан 14 хоногын дотор алхан туулж Хорватын ойролцоох Семик тосгонд хамгаалагч партизануудын хамтаар очиход 5 ширхэг Дакота онгоц ирж тэднийг авсан байна.

Уг орголтыг анх Ralph Churches гэдэг нөхөр зохион байгуулжээ. Churches1941 оны 5-р сард 6 нөхдийн хамтаар олзлогдсон бөгөөд хорих лагерт газар тариалан болон бусад зүйлс дээр ажиллаж байх үедээ Герман хэл сайн сурсан бөгөөд хүнтэй хэл амаа ололцохдаа сайн байсан тул Лагерийн захирагч түүнийг хоригдлуудын зохицуулагчаар томилжээ. Тэрбээр хоригдлуудын хийж чадах ажлуудад хувиарилан ажиллуудаг байсан бөгөөд уг ажлынхаа ачаар 1944 оны 8- сард Югаславын Партизануудтай холбоо тогоож чадсан байна. Партизануудтай түүнийг оргуулж чадвал сум хэрэгсэл олж өгнө хэмээн наймаалцсанаар Югаславчууд тэдний орголтын замын маршрутыг гаргаж бүх талаар тусалж хамгаалахаар болсон байна.

Тэрбээр Хоригдлуудын зохицуулагчын ажлаа хүлээлгэж өгөөд барилгын ажилд хувиарилагдсанаас 14 хоногын дараа 8 нөхрийн хамтаар оргож чадсан байна. Бусад хоригдлууд тэднийг байхгүйг аргалж байсан бөгөөд харин нөхөд нь амжилттай оргож чадсанаа тэмдэглэцгээж байжээ. Энэ үед партизануудыг 8 цэрэг оргуулснаас 100 гаран цэрэг оргуулж чадвал илүү их ашигтай болохыг ятгаж чадсанаар тэд маргааш нь эргэн очиж барилга дээр ажиллаж байсан бүх хоригдлууд болох 105 хүнийг оргуулж чаджээ. Германы цэргийн мөрдлөгөөс зутаж шигүү ой болон уул хадаар 14 хоногын турш явган марш хийсэн тэд эцэст нь онгоцоор авахуулж Өмнөд Италийн Бари хотод хүргүүлснээр эсэн мэнд харьцгаажээ. Уг орголтынхаа талаар Churches 100 милл хэрээний нислэг нэртэй ном бичиж байсан байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага