Хэрхэн хувийн санхүүгээ удирдаж эхлэх вэ?
2018 оны Julyын 5

Мэдээж хэрэг хэдийгээр бид тийм ч их анзаарддаггүй ч өөрийн хувийн санхүүгээ удирдана гэдэг заавал байх ёстой чадваруудын нэг ба амьдралд үнэхээр хэрэгтэй зүйл. Хувийн санхүүгээ удирдана гэдгийг зүгээр л мөнгөө юунд яаж үрж ашиглааж байгаагаа мэдэж ойлгоно гэдгээр хязгаарлаж болохгүй, үүнд ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх, хэрэглээндээ хязгаар тогтоох, бага багаар хадгалах гэх мэт хэрэгтэй зүйлс ч мөн орно.

Хувийн санхүүгээ удирдах дүрмүүд:

Хэдийгээр чиний санхүү амьдралын хэв маяг, ажиллаж буй болон амьдрах орчин, цаашлаад дадал зуршил гээд олон зүйлстэй холбоотой боловч доорхи дүрмүүдийг үргэлж өөртөө сануулж баримтлах нь том дэвшил авчрах болно.

  1. Өөрийнхөө олдогоос бага мөнгө зарцуулах. Жишээ нь чи сард 500,000 төгрөг олдог байлаа гэж бодъя, тэгвэл битгий олж мөнгөтэйгээ дүйцэхүйц хэмжээний мөнгийг зарцуул. Ингэснээр мөнгөө хадгалах боломж, гэнэтийн нөхцөл байдалд санхүүгийн аюулгүй байдалтай байж ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийхэд туслана.
  2. Үргэлж ирээдүйгээ төлөвлө. Ямар ч цаг үед зөвхөн маргааш нөгөөдрөө, эсвэл энэ сараа бодож санхүүтэйгээ харилцаж болохгүй. Ирээдүйд бий болох тэдгээр нөхцөл байдлуудад бэлэн байж, ямагт хуримтлал үүсгэх нь зөв. Жишээ нь, их сургуульд сурах, аялах эсвэл том худалдан авалт хийх г.м
  3. Мөнгөө мөнгө олоход зарцуулах. Хүмүүс яаж өмнөхөөсөө илүү чинээлэг болсоор байдаг гээч? Тэд мөнгөө мөнгө олоход зарцуулдаг. Хэцүү сонсогдож байж болох ч зөв зүйлд хөрөнгө оруулах нь илүү их мөнгө олоход тусалдаг. Жишээ нь, сайн сургуульд сурч одоогийнхоосоо өндөр цалинтай ажилд орох, бяцхан бизнес эхлүүлэх ч байсан болно.
  4. Төсөв тогтоох. Заримдаа өмнөх саруудад үрсэн мөнгөрүүгээ эргээд харахад хаашаа явчихсан нь мэдэгдэхгүй тийм их хэмжээний мөнгө өөрийн мэдэлгүй үрчихээд шоконд ороод суудагдаа? Тийм ч учраас сар бүрийн төсвөө тогтоож байх нь маш чухал. Эхлээд эхний сар нь өөрийн худалдаж авч буй бүх зүйлсээ бичээд сарын сүүлд түүнлүүгээ эргэж нэг хараад ямар илүү зардал гаргаж, хэрэггүй зүйлс хэр ихийг авсан бэ? гэдгээ хяна. Тэгээд дараагийн сардаа тэдгээр зардлуудаа хэмнэх гэх мэтээр илүү мөнгө зарлагадахаа больж эхлэх юм.

Эцэст нь мөнгөө хадгалж, сар бүрийн төсвөө ажил, гэр бүл гэх мэт хэсгүүдэд хуваан тогтмол тогтоож байснаар цаашдаа энэ чинь дадал зуршил болчихно. Бас хамгийн ашигтай дадал гээч? Том хэрэглээний зардлуудаа бяцхан дэвтэр авч яван тэмдэглэж байсан ч зүгээр. Тэгээд бас мөнгө гэдэг бол хэрэглээ болохоос биш амьдралын зорилго биш гэдгийг өөртөө сануулаарай!

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага