Монгол улсын гадаад өр 27,9 тэрбум долларт хүрсэн байна
2018 оны Julyын 10

Монгол улс өрийн асуудлыг зохицуулах нэгдсэн удирдлагагүй байсны улмаас 2015 он хүртэл  нийт гадаад өрийн хэмжээ 3 жилийн хугацаанд 2 дахин нэмэгдэж, 20.9 тэрбум ам.доллар болж байв.  Эдгээр өрүүд нь тухайн хугацааны төлбөрийн тэнцлийн алдагдал, төсвийн алдагдлыг нөхөх, гадаад валютын албан нөөцийн хомсдолыг бууруулах зэрэгт зарцуулагдсанаас гадна эдийн засгийн үр ашиг бүхий салбаруудад бага хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн нь харагдаж байна

Монгол улсын гадаад өр (улсын болон хувийн секторыг нь оруулсанаар) сүүлийн 7 жил тасралтгүй өсч 2018 оны эхний улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 12 хувь буюу 2896 сая ам. доллараар нэмэгдэж, 27,9 тэрбум долларт хүрсэн байна.

Монгол Улсын нийт гадаад өрийн статистик


Улсын Их Хурлаас 2015 онд баталсан Өрийн удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт “улсын нийт гадаад өр”-ийг Засгийн газар, орон нутаг, Монголбанк болон Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн харьяат бус аливаа этгээдэд төлөх төлбөрийн үүрэг гэж тодорхойлсон.

 Дээрх тодорхойлолтын хүрээнд Монголбанк нь дэлхийн улс орнуудын төвбанкны жишгээр Монгол Улсын нийт гадаад өрийн статистикийг ОУВС-гаас эмхэтгэн гаргасан Гадаад секторын статистикийг боловсруулах аргачлал, Мэдээлэл тархаах ерөнхий системийн шаардлагын дагуу 2010 оноос эхлэн боловсруулж, олон нийтэд мэдээлж байна.

Мэдээллийн эх сурвалж: Сангийн яамнаас Засгийн газрын шугамаар болон түүний баталгаатайгаар авсан гадаад зээлийн мэдээ, иргэн, хуулийн этгээдээс Монголбанкны Ерөнхийлөгчийн 2009 оны 723, 2010 оны 207, 2011 оны 222 дугаар тушаалаар батлагдсан маягтын дагуу холбогдох тайлан мэдээг хүлээн авч нэгтгэсэн болно.

Энэхүү гадаад өрийн статистик мэдээллийг дэлхийн улс орнуудын Төвбанкны жишгээр ОУВС-гийн “Гадаад секторын статистик боловсруулах 6 дугаар аргачлал”-д үндэслэн судалгаа, шинжилгээний ажлын хэрэгцээнд зориулан боловсруулав.

Монгол улсын гадаад өрийн статистик нь Засгийн газар, Төв банк, Хадгаламжийн байгууллагууд, Бусад салбарын нийт гадаад өр болон Хөрөнгө оруулагчийн зээлийн нийлбэр дүн юм. Монголбанк нь дээрх аргачлалын шаардлагын дагуу өрийн үлдэгдлийн тооцоололд зах зээлийн үнэлгээний болон аккруель сууриийн зарчмуудыг ашигладаг тул бусад байгууллагуудаас бэлтгэн гаргаж буй тоон мэдээллүүдээс зөрж болно.

эх сурвалж: mongolbank.mn

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага