ОХУ-н агаарын десантын цэрэг танк эсэргүүцэх Корнет-Д пуужинг зэвсэглэлд авч эхэллээ
2018 оны Julyын 16

ОХУ-н агаарын десантын цэрэг танк эсэргүүцэх Корнет-Д пуужинг зэвсэглэлд авч эхэллээ.
Уг пуужин нь 10км зайд 1200-1300мм зузаантай сайжруулсан (ядууруулсан уран хольцтой) ган хуягыг нэвт цохих чадвартай. Онил-бууд-март төрлийн энэ пуужин нь АНУ-н Жавелин пуужингын адил байгаа өөрөө тооцоолоод зарим байнд траетороо өөрчлөн дээрээс нь цохилт өгдөг тул Леопард, Абрамс нарыг найдвартай сөнөөж чадах бололтой.
Японы өөрийгөө хамгаалах хүчин АНУ-н Нортропп-Грумманы нисдэг тэрэг дроныг сонирхож байгаа бөгөөд маш олон төрлийн мэдрэгч, хэмжих хэрэгслүүдээр тоноглогдсон уг дрон нь артиллерын гал засварлахаас гадна, тэнгисийн тагнуул, мина тавих ажил хийж чадна.
АНУ-н нисэх хүчин энэ жил хиймэл ухаан удирдах анхны дроноо нисгэх бололтой. Бага үнэтэй цохилтын нисэх хэрэгсэл бүтээх төслийн хүрээнд бүтээгдсэн уг дрон нь бага өндөрт 25м, 980км/ц хурдтай нисэх, маш хол 4500км алслал нисэж, 270кг зэвсэг зөөх чадвартай.
Ф-22 болон Ф-35 сөнөөгч дайрагч нарын өмнө нисэж дайсны агаарын довтолгооноос эсэргүүцэх хэрэгслийг дарах камиказе болохоос гадна бие даан агаарын тулаан явуулах чадвартай болох юм байна.
АНУ нисэх хүчин тун их найдвар тавьж байгаа бөгөөд ирээдүйн шинэ зэвсэглэлийн үе эхэлж байна, энэ онгоц бол ердөө эхний алхам гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага