КОЙКА-гийн олон улсын зөвлөх бодлого тодорхойлоход дэмжлэг үзүүлнэ
2018 оны Julyын 17

Санхүүгийн зохицуулах хороонд энэ сараас эхлэн БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны КОЙКА байгууллагын зөвлөх, доктор Күү Жасам ажиллаж байна. АНУ-д мастерийн зэрэг хамгаалж, Лондонд дадлагажин, Мьянмарын Их сургуульд хичээл зааж байсан тэрээр Солонгосын болон олон улсын санхүүгийн зах зээлд нийт 40 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд манай улсад зургаан сар ажиллах хугацаандаа үнэт цаасны, тэр дундаа хөрөнгө оруулалтын чиглэлээр судалгаа, сургалт хийн, эрх зүй, зохицуулалтын орчныг сайжруулах талаар санал дүгнэлт гаргаж, зөвлөгөө өгөх юм.

Доктор Күү Жасамын онол, судалгааны гол сэдэв нь хөрөнгө оруулалтын сангийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн асуудал юм. Иймд тэрээр энэ чиглэлээрээ түлхүү ажиллаж, хөрөнгө оруулалтын сангийн зах зээлийг хөгжүүлэх, олон улсын болон Солонгосын туршлагыг танилцуулах, мөн хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжлийн бодлогыг тодорхойлоход дэмжлэг үзүүлнэ.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага