Монголыг колоничлох Хятадын эдийн засгийн төслүүд хөрөнгө мөнгөгүй зогсох өндөр магадлалтай болно
2018 оны Julyын 17

ДОНАЛЬД ТРАМП “МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ” АВАРЧ МАГАДГҮЙ БОЛЛОО!

Монгол улс Хятадын колони болох замд орж байна хэмээн Америкийн түүхч М.Россаби 10-аад жилийн өмнө бичсэн байдаг. Өнөөдөр энэ дүгнэлт батлагджээ. Монгол яагаад ийм байдалд оров? Россаби бээр үүнд хариулахдаа Монгол улс либерал онолчдын балагаар аж үйлдвэрээ устгаад, харин үйлдвэржиж буй аварга Хятадын түүхий эдийн бааз улс болсон нь Монголыг дэндүү арчаагүй болгосон гээд, энэ байдал нь Монголыг Хятадын колони болох зам руу түлхжээ хэмээн бичсэн байна. Одоо хятадууд Монголын шунахай олигарх удирдагчдыг өөрийн гарт бүрэн оруулж, Монголын ашигт малтмалын ихэнх лицензийг (60-70%) эзэмшсэн төдийгүй цахилгаан станц, төмөр зам, автозам гээд дэд бүтцийн салбарыг хянаж эхлээд байна. Одоо Монголын удирдагчид, тэрбүү хэл өөрийгөө “эх оронч” болгон сурталчилсаар ерөнхийлөгч болсон Х.Баттулга хүртэл Хятадын үгнээс гарахаа байжээ. Одоо Монголын төрийн 3 өндөрлөг бүгд Хятадын бодлогыг үг дуугүй дагаж байгаа бөгөөд Монголын ард түмнийг Хятадын түрэлтээс аврах “Монгол төр” нэгэнт үгүй болсон ажээ. Гэвч дэлхий дахины байдал эрс өөрчлөгдөж эхэлсэн нь Монголын ард түмний аврал болж магадгүй боллоо. Энэ өөрчлөлтийг зориглон эхлүүлэгч нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп юм. Трамп ард түмэндээ амалсан ёсоор үндэсний үйлдвэрлэлээ сэргээж, Хятадын түрэлтийг зогсоох тодорхой арга хэмжээ авч, энэ нь Хятад-Америкийн худалдааны дайныг эхлүүлж байна. Монголд наадам болж байх үеэр АНУ үндэсний үйлдвэрлэлээ хамгаалж, Хятадын 35 тэрбум долларын бараанд 10-25 %-ийн гаалийн татвар тавьж, цаашид 200 тэрбум долларын бараанд татвар ногдуулах төлөвтэй болов. Өөрөөр хэлбэл, АНУ Хятадын бүх экспортын 10%-д их хэмжээний гаалийн татвар ногдуулахаар болж байна. Худалдааны дайн ширүүсэн үргэлжилсээр байвал АНУ яваандаа тус улсад Хятадаас орж ирэх бүх импортын бараа буюу Хятадын нийт экспортын 20%-д гаалийн татвар ногдуулах болно. Энэ бол Хятадын хувьд том цохилт юм. Хятад ч сандраад эхэлжээ. Хэрэв АНУ өөрөө бараагаа үйлдвэрлээд, Хятадаас авдаггүй болчихвол хятадад сая сая хүн ажилгүй болж, олон үйлдвэрүүд зогсоно. Энэ нөхцөлд Хятадад Монголын түүхий эд хэрэгцээгүй болно, Монголыг колоничлох Хятадын эдийн засгийн төслүүд хөрөнгө мөнгөгүй зогсох өндөр магадлалтай болно. Хятадын хүч суларч, үйлдвэрүүд нь зогсвол хятадууд Монголын түүхий эдийг шингээх аргагүй болж, энэ хэрээр хятадаас хамааралтай олигархуудын сүлжээ Монголд нурж эхэлнэ. Энэ бол Монголын ард түмэнд олдож буй ганц боломж юм. Монгол улс энэ боломжийг алдах ёсгүй. Одоо бидний цорын ганц зам нь өөрөө үйлдвэрлэгч болох юм. Үүнийг Монголын шинэ төр хийнэ. Монголд шударга төр байгуулагдсанаар төмөр, нүүрс болон бусад ашигт малтмалын ордуудаа олигархуудаас салгаж авч, аж үйлдвэрээ сэргээн босгох боломжтой болно. Монголын ард түмэн үхэл, сэхлийн зааг дээр иржээ. Дэлхий ертөнц өөрчлөгдөж байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага