Хорват цэрэг олзонд хүн авдаггүйгээрээ алдартай
2018 оны Julyын 17

Хорватын хилийн тусгай бүс бол Оросын Казак цэргийн адил үүрэгтэй Австри-Унгарын эзэнт гүрний албат нар байсан билээ.
Тухайн албыг хаагч нар нь алба татвараас чөлөөлөгдөж, газар эзэмшлээ чөлөөтэй эзэмшиж үүнийхээ хариуд Австри-Унгарын эзэнт гүрний хилийг Туркчуудаас хамгаалж 16-66 нас хүртлээ цэргийн алба хаадаг байлаа.
Голцуу Хорватчуудаас бүрддэг бөгөөд Католик шашинтай.
18-р зууны дунд үеэс Туркын заналхийлэл багассан учир хилийн цэргийг Австричууд өөр дайнд ашиглах боломжтой болсон юм.
Напальеоны Франц гүрэн болон Францын 2-р эзэнт гүрэнтэй хийсэн тулалдаанд идэвхитэй байлдаж байлаа.
Улаан цувтай Хорват цэрэг олзонд хүн авдаггүйгээрээ алдартай учир Францууд ч улаан зангиатай цэргүүдийг олзолдоггүй газар дээр нь устгадаг байлаа.
Солфериногын тулалдаанд гойд хэрцгий байлдаж урдаа загалмайгаа барьснаас бусдыг нь сүхдэж алж байсан учир улаан загалмайн байгууллага үүссэн байж ч магадгүй юм. Улаан загалмайн байгууллагыг үүсгэн байгуулагч энэ тулалдаанд ажиглагчаар оролцсон байдаг.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага