Сирийн армийн явуулсан ” Базальт” ажиллагааны үр дүнд сөрөг хүчнийхэн их хэмжээний зэр зэвсэг хураалгасан
2018 оны Julyын 18

1. Сирийн армийн явуулсан ” Базальт” ажиллагааны үр дүнд сөрөг хүчнийхэн их хэмжээний зэр зэвсэг хураалгасан байна. Үүнд: Т-72,55,62,Т-43-85 гэсэн маркийн 78 ширхэг танк, бтр бмп нийт 90 ширхэг, 47 ширхэг Тоу-1,2 ба сум хэрэгсэл гэх мэт их хэмжээний бэлэн мөнгө, урлагын бүтээлүүд , төрөл бүрийн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд нэмэгдсэн байна. Иордан ба Сирийн цэргийхэн хамтарч хилийн шугамыг засаж сэлбэх ажлыг зохион байгуулж байна.
2. Эль- Кунэйтра мужид армийхан хүнд зэвсэг ба агаарын хүчний тусламжтай эхэлсэн боловч Израилийн талаас өдөөн хатгасан үйлдэл гарч магадгүйг харгалзаж зөвхөн Оросын онгоцууд чөлөөлөх ажиллагаанд оролцож байна. Одоогоор армийхан өндөрлөг цэгүүд, зангилаа замуудад хяналт тогтоох хүндхэн тулаан хийсээр байна. Сөрөг хүчин ба ИУ, лалын хэт даврагч нар хэд хэдэн сөрөг цохилт хийсэн нь амжилтгүй болжээ .
3. Ракка мужид эвсэлийн ачааны онгоц осолдсон ба араб дайчид америк-курдуудын эсрэг хэд хэдэн дэлбэрэлт зохион байгуулаад байна.
4. Идлиб мужид ИУ-ын нууц бүлгүүд амилж хэт даврагч нарын хээрийн дарга нарыг устгаж, хэд хэдэн склад сав дэлбэлсэн байна. Хэт даврагч нар 7 жил бүслэлтэнд байгаа шийтийн Аль-Фуа, Кефрая хотуудыг эзлэх гэж 3 хоног дайралт хийсэн нь амжилтгүй болжээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага