“Цэргийн наадам-2018” тэмцээнд Mонгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид оролцоход бэлэн болоод байна
2018 оны Julyын 28

“ЦЭРГИЙН НААДАМ-2018” ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ТАНКЧИД…


ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр зохион байгуулдаг цэргийн олон төрөлт “Цэргийн наадам-2018” тэмцээнд манай Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид оролцоход бэлэн болоод байна. Москва хотын “Алабино” дахь ОХУ-ын Зэвсэгт хүчний сургалтын төвд болох “Танкийн биатлон” тэмцээнд нийт 23 орны танкчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин уралдана. “Цэргийн наадам-2018” олон улсын тэмцээн энэ сарын 28-ны өдрөөс ирэх сарын 11-ний өдрүүдэд явагдах гэж байна.


Жилээс жилд оролцох орнуудын тоо нь нэмэгдэж, цар хүрээгээ тэлсээр байгаа “Цэргийн наадам-2018” олон улсын тэмцээн нийт 28 төрлөөр дэлхийн 7 оронд тодруулбал ОХУ, Беларусь, БНХАУ, Армен, Азербайджан, Иран, Казахстан орнуудад нэгэн зэрэг явагддаг. Манай улсын Зэвсэгт хүчний Цэргийн алба хаагчид “Танкийн биатлон”, “Мэргэн буудагчийн зааг”, “Хээрийн гал тогоо” төрлүүдээр сүүлийн жилүүдэд оролцож ирсэн бөгөөд“Такийн биатлон” тэмцээнд манай танкчид 5 дахь жилдээ оролцох гэж байгаа. Өмнөх жилүүдэд чамгүй амжилтуудыг үзүүлж ирсэн туршлагатай. Тэмцээн энэ сарын 28-ний өдөр эхэлнэ. Харин тэмцээн эхлэхийн өмнө оролцогч орнуудын баг тамирчид танкийн өнгө, гараагаа сугаллаа. Манай улсын танкчид улаан өнгийг сонгосон юм. Тэмцээнд оролцож буй орнуудын танкийг ОХУ-ын Зэвсэгт хүчин бэлтгэсэн байдаг бөгөөд Т-72 Б3 загварын танкаар уралдана. БНХАУ-ТИП-93, Беларусь улс Т-72Б3 загварын танкуудаараа уралдахаар боллоо.
Өнгөрсөн жил “Танкийн биатлон” тэмцээнд 19 орны танкчид оролцож байсан бол энэ жил Лаос, Сири, Өмнөд Африк, Ветьнам гэсэн дөрвөн улс нэмэгджээ. Танкийн экипаж 3 хүнээс бүрдэнэ. Нөөц нэг экипажтайгаар нийт 12 танкчид оролцоно.
“Цэргийн наадам-2018” олон улсын тэмцээний ерөнхий шүүгчээр ОХУ-ын Батлан хамгаалахын Хуурай замын цэргийн командлалын байлдааны бэлтгэлийн газрын дарга, хошууч генерал Р.А.Бинюков томилогджээ. Монгол Улсын зэвсэгт хүчнээс тэмцээний олон улсын шүүгчээр Батлан хамгаалах удирдлагын академийн захирал, бригадын генерал Н.Наран-Очир томилогдсон юм. “Танкийн биатлон” тэмцээний багийн ахлагч, шүүгчээр ЗХЖШ-ын Ар талын газрын Техникийн хангалтын хэлтсийн дарга, хурандаа Ц.Төрмөнх томилогдоод байна.
Уралдааны гараагаар: Монгол Улсын 1 дүгээр экипаж сугалааны дагуу 7 дугаар сарын 30-ны өдөр Венесуель болон Лаосийн багтай нэг гараанд уралдана.
2 дугаар экипаж 8 дугаар сарын 3-ны өдөр мөн адил Венесуель болон Лаосийн 2 дугаар багтай уралдана.
3 дугаар экипаж 8 дугаар сарын 5-ны өдөр тэмцээний ганцаарчилсан төрлийн сүүлийн гараанд Венесуель болон Лаосийн багтай уралдана.
Эх сурвалж: “Дуулга” студи

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага