Ангола, Лаос, Венесуэль улсын багуудтай уралдаж гараа бүр дээр түрүүлсээр хагас шигшээ тэмцээнд шалгарч үлдээд байна
2018 оны Augustын 8

ӨНӨӨДӨР МОНГОЛЫН ТАНКЧИД АМЖИЛТАА АХИУЛАХЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨНӨ

ОХУ-ын Батлан хамгаалах яамны санаачлагаар дэлхийн 7 оронд нэгэн зэрэг зохиогдож буй Цэргийн дөрөвдүгээр их наадамд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид амжилттай оролцож байгаа билээ.
“Хээрийн гал тогоо” тэмцээнд манай улсын тогооч нар дэлхийн 12 орноос дөрөвдүгээр байрт шалгарчээ. Харин ” Танкийн биатлон”, “Мэргэн буудагчийн зааг” тэмцээнд оролцож буй баг тамирчид хагас шигшээд шалгаран дараагийн шатны бэлтгэлээ хангаж байна. “Танкийн биатлон” тэмцээнд дэлхийн 22 орны тус бүр 3 экипаж, нийт 66 экипаж эхний шатанд өрсөлдсөнөөс хагас шигшээ уралдаанд 12 орон шалгарснаас Монгол Улсын баг тамирчид зургадугаар байранд үлдэн өмнөх жилүүдийнхээ амжилтаа ахиулсан юм. Монгол Улсын Зэвсэгт хүчний зургаан ангийн шилдэг танкчдаас бүрдсэн 4 экипаж тэмцээн эхэлсэн өдрөөс л Ангола, Лаос, Венесуэль улсын багуудтай уралдаж гараа бүр дээр түрүүлсээр хагас шигшээ тэмцээнд шалгарч үлдээд байгаа. Өнөөдөр дараагийн шатанд өрсөлдөнө. 

 

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага