Монголын ТАНК-чид дэлхийн аваргаас МӨНГӨН медаль хүртлээ
2018 оны Augustын 10

Сүүлийн хэд хоног миний бие учиргүй танкны тэмцээн үздэг боллоо. Уг нь албан ёсны хэллэгээрээ *ТАНКОВЫЙ БИАТЛОН-2018* буюу ОХУ-д зохиогдож буй дэлхийн 20 гаруй армийн танкчид оролцож буй *Армейская игра* л юм даа.

Нэг улсаас нийтдээ 3 танкийн экипаж, экипаж нь дарга, наводчик, механик гурваас бүрддэг. ОХУ-ын армийн зэвсэглэлд хамгийн өргөнөөр хэрэглэгдэж буй орчин үеийн хурд хүч, маневр сайтай Т-72 хэмээх танкаар тэмцээнд оролцогчид ижил нөхцөлд уралдаж, цэц мэргэ, ур чадвараа сорьсоор 10-аад хонолоо. Энэ сарын 11-ний өдөр ФИНАЛЫН ТЭМЦЭЭН болох бөгөөд шалгарч үлдсэн 4 экипаж оролцох бололтой.

Оролцогч орнуудын экипаж бүрийг 4, 4-өөр нь групп болгон уралдуулсан бөгөөд манай Монголын экипаж Ангол, Лаос, Венесуэлийн дайчидтай хоёр ч удаа хурд хүч, авхаалж самбаагаа сорьсноор эхний тэмцээндээ 6 байнаас 4 онож, Венесуэлийн дараа 2-рт орж байсан бол удаах тэмцээнд 6 байнаас 5 онож 1-рт орж хэсэгтээ цовоо цолгин тодорч, өнөөдөр ХАГАС ШИГШЭЭ тэмцээнд Орос, Венесуэл, Армения-гийн экипажуудтай нэгийгээ үзэлцэж, ернол нэхий дээлээ тайлцан гэж хэлж болно.

Энэхүү тэмцээнд танкийн экипаж бүр заагдсан газар зогсож, сум хэрэгслээ аваад цааш очиж бай буудна. Байгаа оноогүй тохиолдол бүрт 500 м газрыг туулах торгууль оногдуулснаар хүч мэдэн давхих хэрэг гарна. Хамгийн хэцүү бай нь *нисдэг тэрэг* хэмээх дэнжийсэн өндөр бай бөгөөд үүнийг экипажийн дарга нь буудаж сөнөөх ёстой. Танкны их буугаараа сөнөөх ёстой байг 3 сумаар 3 онох учиртай, оноогүй тохиолдолд мөн л торгуулийн тойрог гүйцэтгэнэ. Механикийн үүрэг бол замд зоож тавьсан шонгуудыг бүрэн бүтэн тойрч, яг өгөгдсөн замаараа ус болон бусад саад, даваа гүвээг давж, маш хурдтай жолоодох ёстой.

Эхлээд айлын жаалуудын талаар бичье л дээ. За хамгийн муу баг бол Лаосынх байлаа. Хөөрхийс минь, зүгээр л сум хэрэгслээ авах гэж өчнөөн минут зарцуулав, бүр сум нь гаццан бололтой арай л дэндүү удсаан. За буудна гэжугаа гэдэг шиг л юм болохын? Гэцүү2.

Анголын экипаж бас ялгаа байхгүй ээ, нэг л их будилсан, аминдаа л цэрэг армийн улсууд гэсэндээ үзэлцээд байгаа ч за манай залуусын дэргэд бол ЛОДЫРЬ, дэх үү?

Энэтхэгийн жаалууд бас нэлээн үзэлцсэн ч, аргагүй арал бяр, хурд хүч багатаймаа.

Харин өнөө бурхан болооч Уго Чавес гуай цэрэг армиа яадаг ч байсан их сайн, боломжийн хэмжээнд бэлтгэж байсны улбаа нь байна, хөөе? Лавдаг л БАЙ-г бол бас л сайн буудаж байна билээ. Буудахдаа сайн байна гэдэг чинь нэг юм хэлээд байгааз дээ?

Одоо манай хөвгүүдийн талаар бичье л дээ. Яг одоогийн байдлаар манай зэвсэглэлд ямар танк байдгийг би сайн мэдэхгүй байна л даа. Бодвол Т-72 лавтай биш, Т-гээд 72-оос бага, 40-өөс арай их тоотой серийн дугаартай танктай байх гэж тааж байна. Юутай ч байсан гэсэн манай МЕХАНИКЧ НАР бол яг үнэнийг нь хэлэх юм бол ДЭЛХИЙД ДЭЭГҮҮР ОРОХ УР ЧАДВАРТАЙ байна. Би байтугай оросууд тэгж магтаад байна билээ. Тэмцээний туршид манай механикч нар ГАНЦ Ч ШОН унагасангүй, машин шиг хурдтай жолоодож, саадыг ёстой өнөө нэг хэлц үг шиг *танк шиг дайраад л* гарч байналээшт…хихихи
Тэр олон оролцогч орнуудаас манайх Хагас шигшээд ортлоо явсны учир чинь ердөө л МЕХАНИКЧ нарынхаа хүчинд явсан байхгүй юу? Өчнөөн тойргоор торгуулаад байгаа мөртлөө л СҮНГЭНЭЭД орж ирээд байгаам чинь??? Байгаа хэрвээ онодог бол цагаараа бараг л Оросын дараа орох нь ээ, энэ дээшээгээ??? Айлын жаалууд үсрээд л 45 км/ц-ийн хурдтай манаргаж байхад Орос манай хоёр л элбэг 70 км/ц-тай утаа манан хадуулаад давкиж байна, цаана чинь??? Аймаар ч юм шиг, бахархмаар ч юм шиг юм боллоо шт…46 тн жинтэй тэр аварга хуягт машиныг микро шиг барина гэдэг чинь алаан байхгүй юу даа, айлын хүүхдүүд урд талынх нь крылог эвдээд, өгсөх гэж гацаад, буцаж ухраад, шонг бол баруун солгойгүй дайрч унагаад тамлаж хаяна билээ, тэгэхээр л манай залуучууд үнэхээр БАХАРХМААР байсан гэсэн үг л дээ.

Нисдэг тэрэг онох сургуулийг манай дарга нар лавтай хийгээгүй юм шиг ээ, бодвол сум мум нь аймаар үнэтэй, олдож өгөхгүй байсыму, хаашайм??? Бэлтгэл хийсэн бол ядаж ганц онгоц унагах байлаашт, тэр сум нь олдоогүй л, аягүй бол, харж л байгаарай. Ядуу хүмүүсийн зовлон их юм чинь…

Наводчикууд маань жаахан туршлагагүй байх шиг байна, тэрнээс илүүүхэн хэд буудуулж байсан бол айлын хүүхдээс дутах юмгүй хараа бэлчээр нь байх шиг байна билээ. Сэтгэл зүйн хувьд жаахан яарсан, тэвдсэн байх. Оросуудыг харж байхад байгаа онохдоо эхлээд нэг ээлжээр ганц сум тавьж баримжаа авангуутаа сумаа ар араас нь нэгээр нь тавьж байхад манай дарга онгоцыг зүгээр л ШҮРШЭЭ хаяцийшт. Нэг удаа бүүр онгоц нь гүйцэд босож амжаагүй байхад шүршчихсэн, тэгэхээр л сэтгэл зүйн хувьд бэлэн бус байв уу даа. Өнөөдрийн хагас шигшээ дээр явуут дундаа бай устгах тэмцээн дээр оросын механик аймаааар удаан гэгч нь яваад, их айхтар явдлаа тааруулж байхад өнөө хоёр нь мэргэн буудсаар байгаад 24 байнаас 23 оночихлоо. Манайх арай ширүүн яваад сум нь арай жаахан наана тусаад байсан шүү.

Оросын экипажийнхан чинь харин сониноос, Алс дорнодын тойргийн буюу Улан-Үд хавийн буряад залуус байсан гээд бод доо? Мэргэн гэж ойгүй онодог туучийнууд байлээшт.

Өнөөдөр 3 экипаж ар араасаа эстафета маягаар солигдож уралдсан бөгөөд манай 1-р экипаж маш мундаг байсан ч харамсалтай нь 2, 3-р экипаж маань буудаж чадсангүй л…Гэхдээ л нөгөө давхидаг хүнийхээ буянаар 2-рт орж чадаж байгаамаа, бас…

ДҮГНЭЛТ:

1. Эх орны хөвгүүд маань албандаа цовоо яваам байна.
2. Биднийг маш шаламгай, самбаатай, хурдтай гэж ойгүй, цоглог залуус хамгаалж яваа юм билээ.
3. Тэр олон орны залуучуудтай харьцуулахад манай хэдэн бор цэргүүд чинь ХИЙМОРЬТОЙ, ЗОЛБООТОЙ юмаа.
4. Боломж бололцоог нь тавиад өгвөл монгол эрчүүд чинь бас ОВОО юмаа.
5. Юун Ангол, юун Лаос, юун Энэтхэг, юун Вьетнам, юун Армения вэ? МОНГОЛЧУУД ЛАГ байгаа байхгүй юу?

Жич: Арми, цагдаагаа шашин ламаас тусгаарлая аа. Эсвэл хэн нэгэн хутагт хувилгаан нь анги байрлал дээр нь очиж юм хум умшаад, эсвэл эхний тэмцээндээ зүв зүгээр гялалзаад байсан танкчин залуус өнөөдөр танкныхаа их буун дээр ЦЭНХЭР ХАДАГ ЯНДАР намируулаад давхиад байхын? Зөндөө олон орноос ганцаархнаа хадаг намирууллаа гээд одоо шоолуулах вий дээ? Ямар хувийн машиндаа уяж байгаа биш, арай ч дээ…

Эмэгтэйм байжээж учиргүй
танк манкны тухай бичсэн,

Ж.НАРАНА

4 thoughts on “Монголын ТАНК-чид дэлхийн аваргаас МӨНГӨН медаль хүртлээ

  1. Эрдэнэ

    Сайхан мэдээ хүргэсэнд баярлалаа….ийм нэр хүнд бүхий тэмцээнд амжилт үзүүлсэн залуучуудад Баяр хүргьё!!!
    БАХАРХАЖ байна та нар Мундаг шүү. АМЖИЛТ !!!

  2. Anonymous

    худлаа мэдээ бна. монголын танкчид шиг 70 оны техникээр өрсөлдсөн хүмүүс байгаагүй. орчин үеийн цахим мэдээллээр тоноглогдсон машинд тэнцэх мэдлэгтэй танкчин даанч байгаагүй. манай 8 орон орсноос 7 д орсон

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага