Сүү ХК 2018 оны эхний хагас жилд борлуулалтын орлого 35,7 тэрбум төгрөгт хүрч, 2.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна
2018 оны Augustын 10

“СҮҮ” ХК 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

“Монголын хөрөнгийн бирж”-ийн 1-р ангиллын компаниудын нэг болох Монгол улсын ууган үйлдвэр Сүү ХК өнөөдөр 2018 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд танилцууллаа.

2018 оны эхний хагас жилийн байдлаар “Сүү” ХК нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ашигт ажиллагаа 8.3 хувиар, ХАА-аас татан авч буй сүүний хэмжээ 51.4 хувиар, үйлдвэрлэлийн хэмжээ 20.0 хувиар, борлуулалтын мөнгөн дүн 45,0 хувиар тус тус өссөн эерэг үзүүлэлттэй ажиллав.

• 2018 оны эхний хагас жилийн борлуулалтын орлого 35,7 тэрбум төгрөгт хүрч, 2.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны дүнгээс 8.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
• ХАА-аас татан авч байгаа сүүний хэмжээ 51.4 хувиар өссөн нь өнгөрсөн жилтэй харьцуулахад зуншлага сайн байснаас гадна сүү бэлтгэн нийлүүлэгчдээ чадавхижуулах, тэднийг дэмжих чиглэлээр шат дараалсан ажлууд авч хэрэгжүүлсэнтэй холбоотой.

Монгол улсын ууган үйлдвэр Сүү хувьцаат компанийн түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд хэрэглэгч, харилцагч, бэлтгэн нийлүүлэгч, ажилтнууддаа зориулсан олон арга хэмжээг зохион явуулж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнийхээ нэр төрөл, гарц, хүртээмжийг сайжруулах, техник технологийн шинэчлэл хийх зэргээр хэрэглэгчиддээ бэлэг барин ажиллаж байна.

<

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага