Төрийн тусгай удирдлагын дарга М нь Г-ийн амь насанд хүрсэн нь тогтоогдсон
2018 оны Augustын 10

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан М.Мөнхшүр “Өчигдөр буюу энэ сарын 9-ний өдөр цагдаагийн байгууллагын 102 утсанд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах ЗТХЯ-ны байрны гадаа хүн нас барлаа гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүр бие бүрэлдэхүүн үзлэг шалгалтыг хийж ажиллалаа. ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-гийн аминд насанд Төрийн тусгай удирдлагын газрын дарга М халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоон хяналт шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар хэрэг бүртгэлт нээн мөрдөн шалгах ажиллагааг хийж байна. Талийгаач Г-ийн үхлийн шалтгааныг шүүх эмнэлэг эцэслэн тогтооно. Мөн албан тушаалын маргаанаас болж нэгнийхээ аминд хүрсэн гэх мэдээлэл гарч байна. Энэ бол ташаа мэдээлэл юм. Тэд хувийн харилцаанаас болж нэгнийхээ амь насанд хүрсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 бол хүний амь насыг хөнөөсөн гэсэн зүйл анги. Төрийн тусгай удирдлагын дарга М нь Г-ийн амь насанд хүрсэн нь тогтоогдсон. Одоо мэдүүлэг өгч байгаа” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага