Tалийгаач олны анхаарал татсан Төмөр замын 280 сая ам. доллар, 1000 вагон шахсан хэрэг дээр ажиллаж байжээ
2018 оны Augustын 11

Талийгаач Т.Гомбосүрэн төмөр замын 280 сая ам. долларын хэрэг дээр ажиллаж байжээ

Яалт ч үгүй “Монгол ялжээ”. Ингэж харин хэлэхийн учир нь Ерөнхийлөгчийн гарын хүн гэгдэх Зам тээврийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Г.Махбал гэгч этгээд тус яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, Дотоод аудитын газрын дарга 38 настай Т. Гомбосүрэнгийн амь насыг хөнөөсөн ноцтой хэрэг гарч нийгэмд дуулиан тарьж байна.

Ямартай ч гэмт этгээдийг тус албан тушаалыг хашихад хамгийн их нөлөө үзүүлсэн хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга байсан тухайг хэвлэлүүд онцлож байна. Тухайлбал, 2011 онд Х.Баттулга ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байхад Б.Махбал тус яамны Зам тээврийн бодлогын газрын даргаар ажиллаж байжээ. Тэр цагаас хойш Б.Махбал өнөөдрийг хүртэл Зам тээвэр, Уул уурхайн яамдуудад газрын дарга гэсэн нөлөө бүхий албан тушаалуудыг хашиж эцэст нь ийнхүү 38-хан настай залуугийн аминд хүрчихлээ.

Түүнчлэн тус яамны эх сурвалжуудын мэдээлж буйгаар талийгаач Т.Гомбосүрэн нь өнгөрсөн хугацаанд Төмөр замын 280 сая ам.долларын хэрэг мөн ОХУ-аас ашиглалтын хугацаа нь дууссан 1000 вагон оруулж ирсэн хэрэг дээр ажиллаж байжээ. Угтаа бол аль ч салбар, яамны дотоод аудитын газрын хуульчдын баг дотооддоо аудит хийж асуудлыг нягтлан шалгах үүрэгтэй. Тэгэхээр талийгаач олны анхаарал татсан Төмөр замын 280 сая ам. доллар, 1000 вагон шахсан гэх асуудлын үнэн учрыг олсныхоо төлөө ийнхүү бусдын гарт амиа алдах шалтгаан болов уу гэх асуудал ч яригдаж байна.

Талийгаач Т.Гомбосүрэн төмөр замын 280 сая ам. долларын хэрэг дээр ажиллаж байжээ Яалт ч үгүй “Монгол ялжээ”. Ингэж…

Posted by Мэдээлэл авна on Friday, August 10, 2018

2 thoughts on “Tалийгаач олны анхаарал татсан Төмөр замын 280 сая ам. доллар, 1000 вагон шахсан хэрэг дээр ажиллаж байжээ

  1. Anonymous

    mangaruud iim l yum setgej hiine dee. 60terbumiinhaa hooliig bulaaldaad negniihee ami nasand hurch bhad uls tor bolgoh geeed mulguidaj bdag. ene gaitai 60terbum chin odoo hunii ami nasand hureed ehellee tsaashdaa buur l buzar bulai bolgoniig gargana shdee. muu yumnii ajillah zarchim ni iim l bna shde

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага