Дэлхийн долоон улсад зэрэг болж буй “Цэргийн наадам-2018”-н “Мэргэн буудагчийн зааг” тэмцээнд Монголын баг тамирчид 4 дүгээр байранд шалгарлаа
2018 оны Augustын 11

МЭРГЭН БУУДАГЧИД ЦЭРГИЙН НААДМААС ГАНЗАГА ДҮҮРЭН БУЦАЖ БАЙНА.


Дэлхийн долоон улсад нэгэн зэрэг болж буй “Цэргийн наадам-2018” олон улсын тэмцээний нэг төрөл болох “Мэргэн буудагчийн зааг” тэмцээн Бүгд найрамдах Беларусь улсад 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 08 дугаар сарын 09-ний өдөр явагдаж өндөрлөлөө. Арван найман орны мэргэн буудагчид цэц мэргэнээ сорин өрсөлдөж багийн дүнгээрээ Беларусь – 1, Казахстан – 2, ОХУ, БНХАУ-ын баг оноо тэнцэн 3 дугаар байр эзэлж, Монгол Улсын баг тамичид 4 дүгээр байранд шалгарлаа. Хурандаа Б.Хадбаатар, С.Түвшинбаяр нараар ахлуулсан манай улсын Зэвсэгт хүчний мэргэн буучид тус тэмцээнд 3 дахь жилдээ оролцож байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээн тэдний хувьд өмнөх онуудынхаа амжилтыг ахиулж амжилттай сайхан оролцсон тэмцээн байлаа. Тэмцээний сүүлийн шатны “Мэргэн буудагчийн халз тулаан”-нд дэслэгч М.Цэрэндорж Бангладеш улсын мэргэн буудагчтай хамтран нэг баг болон оролцож хүрэл медалийн эзэн боллоо. Түүнчлэн дэслэгч М.Цэрэндорж мэргэн буудагчдийн дунд зохиогдсон 24кг-ын туухай өргөлтийн тэмцээнд тэргүүн байрыг эзлэн Монгол цэргийн эзэмшсэн байх сэтгэл зүйн болоод биеийн хүчний цэргийн эрдмийн цогц чадвар, сүр хүчийг илтгэн харууллаа.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага