АН-ын угшилтай гэх Б.Махбал томилгоог Ерөнхийлөгч Х.Баттулга дээрээс чиглүүлэн томилсон гэх таамаг ч байна
2018 оны Augustын 11

ХҮН АМИНЫ ХЭРЭГТ СЭЖИГЛЭГДЭЖ БУЙ Б.МАХБАЛ ГЭЖ ХЭН ВЭ?

Зам тээврийн хөгжлийн яамны албан тушаалтнууд архидан согтуурч нэгнийхээ биед хүйтэн мэс хүргэж амь насыг нь хохироосон тухай ноцтой мэдээлэл хэвлэлээр гарлаа.

Эх сурвалжийн мэдээлж байгаар тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалыг цагдан хорих шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргаад байна.

Тэгвэл Б.Махбал гэж хэн бэ?

Тэрээр тухайн албан тушаалд 2017 оны 12 дугаар сарын 28-нд томилогджээ. Өмнө нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байгаад сайд Д.Сумъяабазарын тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн боловч Зам тээвэр хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томилогджээ.

АН-ын угшилтай гэх түүний томилгоог Ерөнхийлөгч Х.Баттулга дээрээс чиглүүлэн томилсон гэх таамаг ч байна. Учир нь 2011 онд Х.Баттулга Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад Б.Махбал тус яамны Зам тээврийн бодлогын газрын даргаар, Ж.Бат-ЭрдэнэТөрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

Тэр цагаас хойш Б.Махбал Зам тээвэр, Уул уурхайн яамнаас өндөр албан тушаалуудаас хөндийрэлгүй ажилласаар өнөөдрийг хүржээ.

Б.Махбалын Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн “Хөрөнгө орлогын мэдүүлэг”-т хадгаламждаа 117 сая төгрөгтэй, 480 саяын үнэт эдлэлтэй, 3 орон сууц, үйлдвэр үйлчилгээний 3 объект нь тэрбум 570 саяын үнэлгээтэй, 80 саяар үнэлсэн Lexus 570-тай, эзэмшлийн хоёр газартай, гэр бүлийн жилийн орлого нь 229 сая төгрөг хэмээн тэмдэглэгджээ.

One thought on “АН-ын угшилтай гэх Б.Махбал томилгоог Ерөнхийлөгч Х.Баттулга дээрээс чиглүүлэн томилсон гэх таамаг ч байна

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага