Монголбанкны Удирдах ажилтны Хангайн бүсийн зөвлөгөөн боллоо
2018 оны Augustын 13

Bонголбанкнаас 2 дахь жилдээ банкны салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг эхлүүллээ. Энэ удаагийн Хангайн бүсийн зөвлөгөөн Хөвсгөл аймгийн төв Мөрөн суманд 2018.08.09-11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөнийг нээж Монголбанкны Дэд Ерөнхийлөгч үг хэлж, Нөөцийн удирдлага санхүүгийн зах зээл, Төлбөр тооцоо, Тамгын газруудын удирдлагууд болон Хяналт шалгалтын газар, Дотоод аудитын газар, ОНБМТ-ийн төлөөллүүд “Банкны салбарын хууль эрх зүйн шинэчлэл”, “Үндэсний төлбөрийн системийн тухай хууль”, “Мөнгөний үзүүлэлтүүд ба зээлийн хүү”, “Мөнгөний бодлогын шийдвэрүүд ба хэрэгжилт”, “Зайны хяналтын аргачлал”, “Эх орны алтаа Эрдэнэсийн сандаа аян” зэрэг сэдвээр танилцуулга хийж, өргөн хүрээнд хэлцүүлэг өрнүүллээ.

Тус бүсийн зөвлөгөөнд Өвөрхангай, Орхон, Дархан-Уул, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар, хэлтсийн захирал, ажилтнууд болон орон нутаг дахь банкны салбаруудын удирдах ажилтнууд оролцов.

Энэ үеэр Монголбанкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Баттогтох болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Төмөрбаатар нартай уулзалт хийж санал бодлоо солилцлоо.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага