Ц.Даваасүрэн: “Рио тинто” гэрээгээ зөрчөөд байна
2018 оны Augustын 14

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнөөдөр Оюутолгойн цахилгаан эрчим хүчний станц барих асуудал удааширч байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

-“Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээнд “үйл ажиллагаагаа эхэлснээс хойш дөрвөн жилийн дотор Монгол Улсын нутаг дэвсгэрээс эрчим хүчээ авна” гэж заасан. Гэтэл одоо тус компанийн удирдлага “Монгол Улс дөрвөн жилийн дотор дотоодоос эрчим хүчээ ав гэж шаардлага тавибал” авах ёстой гэсэн тайлбар хийж байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд юу гэж тусгасан тэр заалтын дагуу явна.  Энэ бол “Оюутолгой” гэрээгээр хүлээж байгаа үүрэг. Энэ үүргээ биелүүлэх ёстой хэмээн мэдээлэв. ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Өнгөрсөн хугацаанд “Оюутолгой”-н зүгээс эрчим хүчээ хаанаас татаж авах санал тавьж байсан бэ?

-“Рио тинто” компани буюу “Оюутолгой” төсөлд гурван чиглэлээр эрчим хүч барих тухай заасан. Энэ нь өөр дээрээ барьж болно. Монгол Улсаас авч байна. Гурав дахь этгээдээс авч болно. Гэтэл өөр дээрээ Цахилгаан станц барьж болно гэдэг зөвшөөрлийг 2012 онд өгчихсөн байсан. Яамнаас зөвшөөрлөө авчихсан. Дараагаар нь 2014 онд Тавантолгойд хамтрах гэрээ байгуулсан байсан. Ингэхдээ өөр дээрээ барих гэрээгээ цуцалсан байсан. Юу ч хийгээгүй байж гэрээ нь дууслаа. Адаглаад ТЭЗҮ боловсруулаад ажил хийсэн байсан бол “бидний ажлыг зогсоолоо” гэж болон. Гэтэл юу ч хийгээгүй. Манай яам аль аль төслийг нь дэмжээд явж байсан. “Оюутолгой”-д сонголт хийх бүхий л боломж байсан.  Гэтэл одоо хаана барих вэ гэж ярьж байна. “Оюутолгой” Монголын төрөөр тоглоом хийдгээ болих хэрэгтэй.

-“Тавантолгой”-той хамтрах асуудлаар хэлэлцээр хийж байсан болов уу?

-“Рио тинто”-той Тавантолгой төслийнхөн уулзаж байсан юм билээ. Хамгийн гол нь баталгааг  “Рио тинто” гаргаж өгөөгүй юм билээ.

-“Тавантолгой”-н станцыг барих асуудал ямар шатанд байна вэ?

-“Тавантолгой”-н станцаа манай тал барих шийдвэр гаргасан. Харин “Рио тинто” цахилгаан станц барих гурван хувилбарын алийг сонгох нь тэдний асуудал юм.  “Оюутолгой” гэрээгээ зөрчөөд байна.

-Багануурын станцын төсөл яаж шийдэгдсэн бэ?

-Багануурын станцын тухайд өндөр технологийг тавих гээд байгаадаа буруу биш. Манайд системийн доголдол үүсэх юм. Манайд тохирохгүй технологи байгаа юм. Бид хөрөнгө оруулагч талтай ярьж, техникийн шийдэл тохирохгүй байгааг хэлнэ.

https://www.facebook.com/davaasuren.tserenpil.1/videos/639402959779932/ 

 

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага