Хашаа цэвэрлэгчийг Дэд сайдаарУ.Хүрэлсүх, Г.Занданшатар хоёр томилов
2018 оны Augustын 15

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн дэд сайдын албан тушаалд Л.Халтарыг томилохоор боллоо.

Төмөр замын Хашаа цэвэрлэгч, ачигчаас ажлын гараагаа эхлэн гадаад дотоодод төмөр замын мэргэжлийн чиглэлээр төгсөн Төмөр замын дэд даргын албан тушаалд томилогдох хүртэлээ 36 жилийг энэ салбарт зориулсан хүн юм.

Миний мэдэх нүдээ олсон мэргэжлийн томилгооны 2 дахь нь байлаа. Өмнөх нь Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн захиралаар ажиллаж байсан Ц.Даваацэрэн юм. Тэр үйлдвэрлэлийн зардлыг 8400$ байсаныг 4500$ буулгаж чадсан мэргэжлийн инженер юм.

ЛУВСАНГИЙН ХАЛТАР
Лувсангийн Халтар, 47 настай. Ам бүл 5, дээд боловсролтой. Нийслэлийн 28 дугаар дунд сургуулийг 1983 онд төгссөн. ОХУ-ын С. Петербургийн Төмөр замын их сургуулийг ашиглалтын инженер мэргэжлээр 1990 онд, ОХУ-ын Эрхүү хотын Төмөр замын их сургуулийг аспирантурт 1995-1999 онд докторын зэрэг хамгаалсан. Удирдлагын хөгжлийн институтыг удирдлагын менежерээр 1993 онд төгссөн.
УБТЗ-ын Удирдах газарт хашаа цэвэрлэгчээр 1980-1983 онд, УБТЗ-ын Худалдааны баазад ачигчаар 1983-1985 онд, УБТЗ-ын Коллежид инженерийн багшаар 1990-1992 онд, УБТЗ-ын АБТЭМА-ын орлогч даргаар 1992-1993 онд, УБТЗ-ын ОУТЗТ-ийн захирлаар 1993-2006 оноос одоог хүртэл ажиллаж байна. 2006-2008 Улаанбаатар Төмөр замын Боловсон хүчний Нийгмийн асуудал хариуцсан Орлогч даргаар ажилласан. 2008-2013 онд Улаанбаатар Төмөр замын Нийгмийн асуудал хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан. 2015-2017 онд Улаанбаатар Төмөр замын Хөрөнгө оруулалт нийгмийн асуудал хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан. 2017 оноос одоог хүртэл УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч даргаар ажиллаж байгаа аж.

П.Өлзийнаран

2 thoughts on “Хашаа цэвэрлэгчийг Дэд сайдаарУ.Хүрэлсүх, Г.Занданшатар хоёр томилов

  1. zochin

    47 nastai hun 36 jil ajillasan geheer 11 nasnaasaa haruul hiij ehelsen gesen uguu? Arai bagtsaatai bmaar umaa.

  2. зочин

    ингэж л байнд ч vгvй банзанд ч vгvй рекламддаг юм даа, ха ха

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага