Нөлөө бүхий 117 дарга нар алагдажээ
2018 оны Augustын 17

Идлибийн занга. 
Идлиб мужийн лалын хэт даврагч нарын дунд нөлөө бүхий гишүүн шэйх Абр ар-Раззака аль-Махди өөрийн уриалга гаргахдаа сөрөг хүчин, лалын хэт даврагч нар хоорондын мөргөлдөөнөө зогсоож хамтарсан хүчээр хойд нутгаа хамгаалах хэрэгтэй гэж уриалаад сөргөлдөгч талуудын хооронд найрамдлын гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлнэ гэж 8 сарын 10 нд талуудыг хэлэлцээрт урьжээ. Уулзалтанд 30 гаруй зэвсэгт том бүлгүүдийн 200 орчим хээрийн дарга нар цугларсан байна. Уг цугларалтыг Шабр ар-Раззака аль-Махдиейх баяр ёслолын байдалтайгаар эхэлсэн ч удалгүй хүчтэй дэлбэрэлт болж нэг доор 117 нөлөө бүхий хээрийн дарга нар алагдаж ,50 гаруй нь хүнд шархагдаж нийт 250 хүн гэмтээд байна. Уг цугларалтыг хийхдээ шэйх дуучид, бүжигчид, тв сонин сэтгүүлчдийг урьсан байжээ. Дэлбэрэлтийн дараа шэйх Шабр ар-Раззака аль-Махди эрэн хайж байгаа ба шэйх засгийн газарт хандаж тусламж хүсэн байна. Зарим эх сурвалжаас шэйхийг орос-сирийн тусгай албад аврахаар ажиллаж байгаа гэж мэдээлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага