IPO буюу хувьцаанд хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүсийн анхааралд
2018 оны Septemberын 7

Сүүлийн үед Хөрөнгийн бирж дээр IPO (initial public offering) буюу хувьцаа гаргах замаар хөрөнгө босгох үйл ажиллагаа нилээд идэвхтэй байгаа билээ. Иймд үүнтэй холбоотойгоор хэд хэдэн зөвлөмж өгье.

Үүнд:
1. Хувьцаа гаргах гэж буй компани нь өөрийнхөө тухай бүхий л мэдээллийг ил тод болгосон эсэхийг шалгах. Энэ дотроо компанийн эзэмшлийн мэдээлэл маш чухал. Хэрвээ хувьцаа гаргагч нь групп компаниудын нэг бол толгой компанийн болон бусад охин компаниудын мэдээллийг сайтар шалгана уу. Гайгүй байгаа компаниа ашиглан мөнгө босгож бусад компаниудын санхүүгийн асуудлыг сайжруулах зорилго байх боломжтой. Харин хувь хүмүүс хувьцаа гаргагч компанийг эзэмшдэг бол тэдний талаар сайн судалгаа хийх хэрэгтэй. Компани эзэмшигчид ямар нэгэн хугацаа хэтэрсэн зээлийн өргүй эсэхийг шалгах.
2. Сүүлийн 3, болж өгвөл 5 жилийн санхүүгийн тайлангууд нь найдвартай, нэр хүнд бүхийн аудитын байгууллагаар шалгагдсан эсэхийг тодруулах;
3. Ирэх 3-5 жилд хийх гэж буй ажлын тойм (бизнес төлөвлөгөө)-той нь танилцах;
4. Хувьцаа гаргагч компани нь том дүнтэй хэлцэл хийсэн, хийх гэж буй эсэхийг тодруулах;
5. Компанийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж болон СЗХорооноос баталсан хувьцаат компаниудын үйл ажиллагаатай холбоотой журам заавруудыг олж унших;
6. Хөрөнгө оруулах гэж буй компанийн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан үүсгэн байгуулах гэрээг олж авч унших;
7. Хувьцаа гаргаж буй компани болон түүний эзэд ямар нэгэн маргаан, зөрчилтэй, шүүх цагдаа дээр ямар нэгэн асуудлаар шалгагдаж буй эсэхийг сайтар судлах.
Эцэст нь АНОД банкны түүхийг санаж байгаа биз? Хөрөнгө оруулаад шаардлагатай үед тэрийгээ хэрхэн хурдан буцааж татах эсэхийг сайн судлаарай.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага