Талархал.
Өнөөдөр ЭТТ ХК-н ТУЗ-н хараат бус гишүүнээс чөлөөлөх мэдэгдэлд гарын үсэг зурав.
Олон нийтийн компанийн хөгжил дэвшил хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хэнээс ч хараат бусаар шударгаар төлөөлж бодлого шийдвэрт зардал багатай эдийн засгийн өндөр өгөөжтэй, тогтвортой хөгжүүлэхээр аль болох алсыг харж, зарчим барьж мэргэжлийн түвшинд нэр төртэй ажиллахыг хичээлээ.
– Ажилчдын цалинг 20 гаруй хувиар, шөнийн цагийн нэмэгдлийг 5 дахин өсгөж, ХАБ-ын урамшууллыг 5 хувиар нэмж, ажилчдад зориулсан дэмжлэгийн санг 2 дахин өсгөсөн зэргээр уурхайчдын хөгжил, нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэхэд нөлөөлж ажилласан. (ТУЗ-д гурван удаа санал оруулж)
– 2010 оноос хойш огт хийгдээгүй суурь судалгааны ажлуудыг шаардаж байж эхлүүлэв (Улсын ЭЗ хүнд учир Төрөөс компанийн төсвийг 50 хувь хасах шийдвэр гарч судалгааны ажлууд бүгд зогсох байсан учир эрс шийдэмгий эсэргүүцэж геологи судалгааны ажлуудыг эхлүүлснээр нөөцийн үнэлгээ ордын үнэлгээ компанийн үнэлгээ, хувьцааны үнэлгээ, төлөвлөлтүүдийг хийх суурь тавигдсан юм.
– Бусдаар гүйцэтгүүлж байсан өндөр өртөгтэй ажлуудыг өөрсдөө бие даан гүйцэтгэж үйл ажиллагааны зардлыг бууруулах зарчим барьж ажилласан. (Үүний хүрээнд нүүрсний лаборатори баригдах болж мөн хэд хэдэн дамжлагуудыг өөрсдөө хийж гүйцэтгэж эхэлсэн. Цаашид уурхайг бүхэлдээ өөрсдөө технологийн үйл ажиллагаагаа бие даан явуулдаг болж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх шаардлага байсаар байгаа)
– Дотоод хяналт болон аудитын алба нэгжийг үйл ажиллагааны чиглэл тус бүрээр мэргэжилтэнтэй болгон хүчирхэгжүүлж хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх шаардлага тавьсны хүрээнд ТУЗ-н дэргэд аудитын нэгж ажиллаж эхэлсэн.
– Ажилчдын Хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйн нөхцөл байдлыг сайжруулах хэвийн байлгахыг байнга шаардаж ажиллав.
– Ард иргэд хувьцаа эзэмшигчдийг хөрөнгийн зах зээлийн талаар зохих мэдлэг мэдээлэлтэй болж хувьцаагаа өөрт ашигтайгаар захиран зарцуулдаг болтол компанийг хаалттай хэвээр байлгах зарчмыг барьж ажиллав. (90оны их хувьчлалын алдааг давтуулахгүйн тулд)
-Баруун бүсээр иргэлийн хөрөнгийн зах зээлийн мэдлэгийн талаар Рекон судалгааг хийв. (Удахгүй тайлангийн товчоог хүргэнэ)
– Компанийн 2 жилийн эргэлтийн хөрөнгөтэй тэнцэхүйц эрсдлийн сан, цалингийн сан үүсгэж банкинд байршуулах, түүн дээр үндэслэн ажилчдыг бага хүүтэй байрны зээлэнд хамруулах шаардлагыг ТУЗ-д хүргэсэн.
ТУЗ-н хүрээнд
– Түүхэндээ ашигтай ажиллаж үзээгүй компанийг ашигтай ажиллуулав. (Үнийн өсөлт гэх мэт олон хүчин зүйл нөлөөлсөн ч ЭЗ-н тааламжтай нөхцөл байдлыг чалварлагаар ашигласан)
-Нүүрсийг дуудлагаар худалддаг болж МУ-н түүхэнд экспортын нүүрсний хамгийн өндөр үнийг тогтоож чадав.
– Чайлкогоос авсан Хүний хөгжил сангийн болон ЗГ-н гадаад өр, компанийн өрийг төлж барагдуулав.
1 жил 8 сар ажиллахдаа чамлахааргүй шүү
Миний хувьд МУ-н компанийн засаглалын түүхэнд анх удаа төрийн өмчит компанийн ТУЗ-н хараат бус гишүүний хувьд ХӨШИГНИЙ АРД нуугдалгүйгээр иргэд хувьцаа эзэмшигчдэд хандан үнэн зөв мэдээлэл өгч, теле халз мэтгэлцээнд 2 удаа оролцон, сонин сэтгүүлд 4 удаа ярилцлага өгч үүргээ биелүүлж нээлттэй ажилласнаараа бусад компанийн хараат бус гишүүдээс онцлог байсан болов уу.
Энэ хугацаанд дэмжиж хамтарч ажиллаж байсан, мөн шудрагаар шүүмж зөвлөгөө өгч байсан, ажлаас болж ам муруйж байсан найз нөхөд, мэргэжил нэгт нөхөд, ЭТТ ХК-н гүйцэтгэх менежмент, ҮЭ, ажилтан ажилчид, ТУЗ-н хамт олон, Нэвтрүүлгүүдэд ирж оролцон дэмжиж байсан ФБ-н найзууд, Монголын нүүрс ассоциацийн хамт олонд талархсанаа илэрхийлэе.
Мөн дээрхи ажлуудын ард ТУЗ-н гишүүд, салбарын нөхөд, ачит багш нар минь байсаныг үүгээр мэдэгдэж байна.
Хамгийн гол нь энэ хамт олон төрийн компани ашигтай ажиллаж болдог юм гэдгийг нотлож чадсан явдал юм.
Дараагийн ТУЗ-н гишүүд энэ улсыг хэдэн арван жил чирч явах стратегий нүсэр том төслийг алсын хараатай, тогтвортой хөгжүүлэх бодлого барьж ажиллана гэдэгт итгэж байна.
Эх Орон хаана үүрэг хүлээлгэнэ тэнд зүтгэнэ.
ЭТТ ХК-Н ТУЗ-н хараат бус гишүүн, Уул уурхайн мэргэшсэн инженер, эдийн засагч П.Өлзийнаран