Ц.Мянганбаярын нялх амраг Намуунаа гэгч хэн бэ?
2018 оны Octoberын 30

“Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр бүлтгэр нүдтэй, бор арьст охинд нугасгүй гэлцдэг. Тиймдээ ч хоорондоо 4-5 насны зөрүүтэй ч бор арьстай, алаг нүдтэй охид болох Пүрэвсүрэн, Ариунцэцэг, Пүрэвдулам нар Мянганбаярын эхнэр, хамтран амьдрагч болж хөөрхөн охиныг нь төрүүлсэн. Ц.Мянганбаяр Д.Ариунцэцэгээс салж, О.Пүрэвдуламтай учрахаасаа өмнө Дарханы гаралтай Намуунаа гэдэг охинтой түр зуур “романсалж” дунд гарын жийп машин бэлэглэж байсан. Дараа нь Ц.Мянганбаяр О.Пүрэвдуламтай албан ёсоор гэрлэж, Намуунаа Өвөрхангайн алтны магнат гэсэн хочтой Бямбасүрэн гэдэг хөдөөх залуутай гэрлэж хүүтэй болсон. .
Намуунаа өдрөөс өдөрт өнгө зүс орсоор. Намуунаа, Топ модель Д.Пүрэвсүрэнтэй их адилхан, заримдаа яг л нэг хүн мэт ижилхэн харагдах нь бий.

Алтны магнат” Ц.Мянганбаярын амраг гэгдэж, залуу нас, гоо үзэсгэлэнгээрээ түүнийг гоёж явсан мисс Намуунаа миссүүдийн эрлэгээс дутуугүй залуучуудыг сольдог гэдэг. Мянгаагаас машин бэлгэнд авч байсан Намуунаа дөнгөж хорь шүргэж яваа ч, эрчүүдийг бээлий шигээ сольдог нь тиймхэн. Тэрбээр нэг хүүтэй бөгөөд “магнат”-ын хүүхэд гэдэг ч, үнэн хэрэгтээ нэгэн бизнесмэн залуугийн хүү гэнэ билээ.

Тэрбээр хамгийн сүүлд 4 хүүхэдтэй залуугийн гэр үймүүлсэн гэх дуулианд холбогдож байсан. Тэр залуугийнх нь эхнэр амаржаад удаагүй байтал, эзгүй хойгуур нь гэрт нь очин, галын өрөөнд нь зургаа авхуулж,   нөхөртэй нь амрагласан гэх баримтууд олонд хүрсэн. Тэдгээр баримтуудыг дэлгэсэн бүсгүй элэг бүтэн амьдралыг хүсч байгаагаа сошиал сайтуудаар дамжуулан Намуунаад хэлсэн байгаа. Мөн тэрбээр Намуунаад хандан “Гэрт минь гал голомтон дээр минь гишгэж зургаа авхуулж, гэрт минь ирж заваарч, нөхрийн минь алтан гинжийг хүртэл заруулсныг  бүгдийг нь мэднэ. Залуу хүн байж ажил хөдөлмөр хийж амьдар”  гэхчилэн бичиж байжээ.

Дашрамд өгүүлэхэд, Мянгаагийн өрөөсөн дугуй болтлоо олон хүнтэй  нэр холбогдсон Намуунаа хамгийн сүүлд нэгэн үйл ажиллагаанд олны өмнө гараад байдаггүй  нууцлаг залуутай ирж дуранд өртсөн байна. Тэд хамтдаа хөтлөлцөн ирсэн  ч нандин үерхэлээ ихэд нууцалж байгаа бололтой. Залуу нь тас хар шил зүүж, цамцныхаа малгайг  өмссөн чигээрээ гарч харагдсан гэдэг. Ямартай ч Намуунаа дахин шинэ найз залуутай болсноо олноос нууцалж усанд хаясан чулуу шиг алга болжээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага