ЗХУ задран бутарсанаас хойшхи хамгийн том Стратегийн Команд Штабын “ВОСТОК-2018” сургууль явагдаж байна
2018 оны Septemberын 14

Монгол Улсын Дорнод аймгийн Эрээнцав боомтоос 211 км зайд байрлах “Цуу гол” цэргийн хээрийн сургалтын төвд ЗХУ задран бутарсанаас хойшхи хамгийн том Стратегийн Команд Штабын “ВОСТОК-2018” сургууль явагдаж байна.

ОХУ-ын Зэвсэгт хүчний Цэргийн зүүн тойргийн «Цугол», «Бамбурово», «Радыгино», «Успеновский», «Бикинский» полигонд, мөн Агаарын болон Тэнгисийн зэвсэгт хүчний «Литовко», «Новосельское», «Телемба», «Бухта Анна» боомт, Берингийн болон Охотын тэнгисийн акваторт, түүнчлэн Охотын тэнгис, Авачинскийн болон Кроноцкийн буланд “Восток-2018” цэргийн сургуулилт эхэлж байна. Энэхүү цэргийн сургуулилт нь 1981 оноос хойш хийж буй хамгийн том хэмжээний хамтарсан сургуулилт юм. Уг сургуулилтад ОХУ-ын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс гадна БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцож байгаа онцлогтой.
ОХУ-ын Зэвсэгт хүчний 300 000 гаруй цэрэг, 1000 гаруй онгоц, нисгэгчгүй онгоц, 36000 орчим танк, механизм тээвэрлэгч, 80 орчим усан онгоц оролцож байгаа бол БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн 3500 гаруй цэрэг, 400 гаруй байлдааны тусгай техник оролцож байна. Манай улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор алга. Сая манай бүрэлдэхүүнээс н.Энхжаргал, н.Батхүү нар шагнал авч гарав. 

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага