Монгол, Энэтхэгийн зэвсэгт хүчний хамтарсан “Нүүдэлчин Заан-2018” цэргийн сургуулилт эхэллээ
2018 оны Septemberын 14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нүүдэлчин Заан-2018” Монгол, Энэтхэгийн зэвсэгт хүчний хамтарсан цэргийн сургуулилт Таван толгойн цэргийн сургуулилтын талбайд энэ сарын 10-нд эхэллээ.

Хоёр улсын төрийн далбааг мандуулан “Жана Гана Мана” болон “Монгол Улсын Төрийн дууллыг” эгшиглүүлэн, хоёр улсын цэргүүд мөр зэрэгцэн зогсож Зэвсэг хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж. Бадамбазар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭСЯ-ыг төлөөлж Хэргийг түр хамаарагч О.П.Мийна, Энэтхэгийн Батлан Хамгаалахын атташе хурандаа Орисис Дас нарт хүндэтгэл үзүүлэн ёсолж мэндчилэв.

Нээлтийн ажиллагаанд Энэтхэгийн цэргийн бие төлөөлөгч нар Панжабын цэргийн хорооны 17 дугаар батальон, Монголын цэргийн бие төлөөлөгч нар Монголын Зэвсэгт хүчний 084 ангиас оролцлоо. Хошууч генерал Ж.Бадамбазар хоёр улсын нийтлэг үзэл бодол болох эрх чөлөө, эрх тэгш байдал болон шударга ёсны тухай онцлов. Нээлтийн үйл ажиллагаа хоёр улсын илтгэл болон Цэргийн байгууллагын танилцуулгаар эхэлсэн юм. Мөн Монголын зэвсэгт хүчний дэд бүрэлдэхүүний ашигладаг зэвсэг, багаж хэрэгслийг танилцуулав.

Нийт 12 хоног үргэлжлэх сургалтын үеэр НҮБ-ын бүрэн эрхийн хүрээнд хот, хөдөөгийн нөхцөлд хамтран ажиллаж үймээн, террорист үйл ажиллагааны эсрэг тактик болон техникийн ур чадвараа хэрхэн сайжруулж байгааг харах боломжтой юм. Хоёр орны  хамтарсан үйл ажиллагаа нь зэвсэгт хүчинг олон улсад үйл ажиллагаа явуулах чадварыг нэмэгдүүлж байдаг. Дайны үед гарч болзошгүй аюул заналыг саармагжуулах зорилгоор сайтар боловсруулсан тактикийн дасгал сургуулилтыг хамтран төлөвлөж гүйцэтгэх юм. Түүнчлэн хоёр талын мэргэжилтнүүд харилцан ашигтай сэдвээр туршлага солилцож яриа өрнүүлнэ. Тус сургуулилт нь цэргийн харилцан ойлголцолыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах бөгөөд терроризмын тухай дэлхийн үзэл бодлыг шийдвэрлэхэд тус болно гэж талууд үзэж байна гэж Энэтхэгийн ЭСЯ-наас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага