Ц.Даваасүрэн : Нэг хүний мэдлэггүй байдал нийт системд доголдол үүсгэлээ
2018 оны Septemberын 15

Өнөөдөр өглөө “ДЦС -IV ТӨХК”-д гэмтэл гарсан тул хот даяар тог тасарсан. Иймд зөвхөн нэгдүгээр категорийн хэрэглэгчдийг цахилгаанаар хангаад байсан юм. Ингээд үдээс хойш айл өрхүүдийг цахилгаанаар хангаж эхэлсэн. ДЦС-IV ТӨХК-д гарсан гэмтлийн талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тайлбар хийлээ.
Тэрбээр “Өнөөдөр ДЦС-IV тэг зогссон. Улмаар бусад ДЦС зогссон асуудал гарлаа. Энэ нь аваар осол, технологийн гэмтэлтэй холбоогүй. Тэг зогссон учраас эргээд эрчим хүчийг сэргээхэд хялбар юм. Улс орон даяар эрчим хүч тасалдаагүй, гол хэрэглэгчид цахилгаангүй болсон.

Одоогийн байдлаар ДЦС-IV хэвийн байдалд орж эхэлж байна. Эрчим хүчний саатал гарсан шалтгааныг судалж байна. Миний урьдчилж авсан мэдээллээр бол сэлгэн залгах үед технологийн горим зөрчигдсөн байж магадгүй байна. Өөрөөр хэлбэл, нэг хүний мэдлэггүй байдал нийт системд доголдол үүсгэж болзошгүй байна. Манай эрчим хүчний систем ноцтой аваар гарахад яг л ийм асуудал үүснэ. Тиймээс манай эрчим хүчний систем өөрөө бие даагаагүй байгаа тул бид дүгнэлт хийх хэрэгтэй. Усан цахилгаан станц бол эрсдэлээс хамгаалах гол арга зам гэж харж байна” гэв

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага