Оренбург мужид АТОМЫН БӨМБӨГ ДЭЛБЭЛЖЭЭ
2018 оны Septemberын 15

1954 ОНЫ 9 САРЫН 14-НД ОРЕНБУРГ
МУЖИД АТОМЫН БӨМБӨГ ДЭЛБЭЛЖЭЭ

ОХУ-д 1993 оноос жил бүрийн есөн сарын 14-ний өдрийг Оренбург мужид болсон эмгэнэлт үйл явдлыг дурсан тэмдэглэдэг. 1954 оны өглөөний 9 цаг 33 минутанд Тоцкийн полигонд болсон хээрийн сургуулийн үеэр тухайн үедээ хамгийн хүчтэй 40 килотоннийн (Хирошимад хаясан бөмбөг 20 килотонн) атомын бөмбөгийг 8000 метрийн өндрөөс хаяжээ. Маршал Г.К.Жуковын удирдсан “Снежок” нэртэй энэ хээрийн сургуулийн тухай мэдээлэлийг олон жилийн турш нууцалсан бөгөөд цөмийн дэлбэрэлтийн радиацанд 45 мянган цэргийн албан хаагч, 10 мянган нутгийн иргэд өртсөн байна.


Зураг 1. Энэхүү эмгэнэлт явдалд зориулсан дурсгалын цогцолбор
Зураг 2,3 Хээрийн сургуулийн үеэр хаясан цөмийн бөмбөгдөлт

One thought on “Оренбург мужид АТОМЫН БӨМБӨГ ДЭЛБЭЛЖЭЭ

  1. Anonymous

    малаа мал шигээ л толгой тавих юм даа

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага