УБЦТС ТӨХК-аас нийслэлийн хэрэглэгчдийн 70 орчим хувийн хэрэглээг боломжит чадлын хэмжээнд сэргээгээд байна
2018 оны Septemberын 15

“ДЦС -4 ТӨХК”-д гарсан гэмтлийг сэргээх ажил үргэлжилж байгаа бөгөөд бүрэн ачаалал авч эхлээгүй байна. Тиймээс УБЦТС ТӨХК-аас нийслэлийн хэрэглэгчдийн 70 орчим хувийн хэрэглээг боломжит чадлын хэмжээнд сэргээгээд байна.

Одоогоор нийслэлийн баруун хэсгээс 10-р хорооллын зарим, 1-р хороолол, Гурвалжингийн гүүр орчим, Баянхошуу, Өлзийт хороо, Шувуун фабрик орчмоор, хойд хэсгээс Тасганы овоо, Зурагт, Дэнжийн мянга, Хайлааст, Чингэлтэй, Дамбадаржаа, Долоон буудал, Шадивлин, Жигжид, Гүнт орчмын хэрэглэгчид цахилгаангүй байна.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага