Газар дундын тэнгист байгаа Оросын байлдааны онгоцууд байлдааны горимд шилжсэн байна
2018 оны Septemberын 19

Сая зарласан мэдээгээр Оросын БХЯ мэдэгдэл хийжээ, Ил-20 онгоц Сирийн АХХүчний С-200 пуужинд оногдож сүйрсэн байна. Оросын БХЯ уг мэдэгдэлдээ Израилийн талын буруугаас уг онгоц сүйрч, Орос улс хариу өгөх эрхтэй гэжээ. Буулт хийхээр доошилж байсан Ил-20 онгоцоор Израилийн онгоцууд хаалт хийж пуужинд оногдох байдалд хүргэсэн гэжээ.

1. Тартус хот ба Латакий мужийг израилийн онгоцууд , нисгэгчгүй дронууд пуужингийн цохилтууд өгсөн байна. Сири-Ираны хамтарсан пуужингийн үйлдвэрийг устгах гэж дайрчээ. Ихэнх пуужинг Сирийн АХХүчин замд нь устгаж , “Хмэйми” , Тартус дахь оросын баазад байрлах С-400 систем анх удаа агаарын цохилтыг няцаасан байна. Цохилтын улмаас 7 хүн шархагдаж, 2 хүн үрэгдсэн мэдээтэй байна.


Сирийн эргээс 35 км зайд Оросын РЛС онгоц Ил-20 сөнөөгдсөн батлагдсан бөгөөд ямар учраас , хэн сөнөөснийг шалгаж эхэлсэн ба 3 вариант яригдаж эхэлжээ.
1. Израилийн Ф-15 сөнөөсөн.
2. Францын эсминец Аверанж-аас харвасан пуужинд сөнөөгдсөн.
3. Сирийн АХХүчний пуужинд оногдсон гэсэн таамгуудыг тусгай комисс шалгаж байна.
Сири дахь Оросын хүчин, Газар дундын тэнгист байгаа Оросын байлдааны онгоцууд байлдааны горимд шилжсэн байна.

 

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага