“Дорнод цэргийн тойрог “Сэлэнгэ-2018” олон улсын сургуулилтад бэлтгэж эхэлсэн
2018 оны Septemberын 19

УЛААН-ҮД. /ТАСС/. ОХУ-ын Буриад улсын цэргийн хээрийн сургуулилтын “Бурдун” талбайд энэ оны 10 дугаар сард болох Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ-2018” сургуулилтад 1000 гаруй цэрэг оролцоно гэж ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн хэвлэлийн алба мэдээлжээ.
“Дорнод цэргийн тойрог “Сэлэнгэ-2018” олон улсын сургуулилтад бэлтгэж эхэлсэн. Энэ жилийн сургуулилт 10 дугаар сарын эхний хагаст Буриадын цэргийн хээрийн сургуулилтын “Бурдун” талбайд болно. Нийтдээ 1000 гаруй цэргийн албан хаагчийг сургуулилтад оролцуулахаар төлөвлөж байна. Сургуулилтын оргил үед оролцогч орнууд террористуудтай хамтран тэмцэх, агаарын десантын цэргүүдтэй хамтран ажиллах тактик боловсруулна” гэж мэдээлэлд дурджээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага