Монгол төгрөгийн ханшийг 80 хүртэл хувиар унагасан улс төрийн харалган бодлого ба ЧЕНЖҮҮД
2018 оны Septemberын 27

 

Монголбанкнаас зарласан хаалтын ханшаар 2016 оны 12 сард ноён доллар албан ёсоор 2490 хүрч байжээ. Тухайн үед найман шарга зах дээр долларын хомстол үүсч 2600 гарч байсныг ченжүүд хуучилж сууна. Юутай ч энэ удаагийн 2500 бол тийм айхтар том тоо биш бололтой. Улс төрийн сөрөг хүчний зүгээс нэлээн хөөргөж байна. Иргэд ч айхтар савласан юм алга. Ер нь валютын ханшийн 5 тэрбум төгрөгөөр хөдөлгөдөг Хятад хүний сураг гарсан ба мөн манай ченжүүд ч хамтарч ашгийн төлөө улс нийтийн эсрэг тоглолт хийдэг бололтой. Эдийн засаг өсч валютын нөөц ихэсч байгаа энэ үед ханш өсөх нь гадаад хүчин зүйл, болон зах зээлд оролцогч ченжүүдээс ихээхэн шалтгаалдаг бололтой. Мөн өөр нэг хүчин зүйл 2013 онд Монголбанкны валютын нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрч байсан ч 2012-2016 онд эрх барьсан улс төрчид тэдний улс төрийн харалган бодлогоос болж алдсан. Ингэхдээ их хэмжээний төгрөгийг хөтөлбөр нэртэйгээр хэвлэж тараасан ба үүнийгээ нөхөхийн тулд 5 орчим тэрбум ам.долларын валютын нөөцөөрөө интервенц хийсэнч тусыг эс олж мөнгөний ханшийг 80 хүртэл хувиар унагасан удаатай. Үүний урхаг одоо болтол үргэлжилсээр байгаа эдийн засагчид санал нэгтээгээр ярьж хэлсээр л байна.

One thought on “Монгол төгрөгийн ханшийг 80 хүртэл хувиар унагасан улс төрийн харалган бодлого ба ЧЕНЖҮҮД

  1. Зочин

    Шал худлаа тархи угаасан захиалгатай бичилт тэр бүр гадны хүмүүс хяналтгүй зах зээлд альч улсад тоглолт хийдэггүй хамаг муу муухайг ченж гэдэг нэр томьёоруу чихэж халхавч хийж байгаа үйлдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага