Соён гэгээрүүлэгч Б.Чимид: Төрийн хүн мөнгөнд харам, хуульд нарийн, цэргийн эрдэмд гарамгай байх ёстой
2018 оны Septemberын 20

Хэдэн өдрийн өмнө Оросын болоод дэлхийн түүхэнд давтагдашгүй ул мөрөө үлдээсэн нэгэн хүний хэлж, бичиж байсан зарим үгийг түүвэрлэн орчуулаад нийтлүүлсэн чинь богино хугацаанд маш олон хүн уншсан байх юм. Түүхэн болон нэртэй хүмүүсийн хэлц үгүүд хүмүүсийн ой тоонд сайн буудаг бололтой.

Энэ удаад монголчуудын сайн танил хүн болох Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимидийн хэлж, бичиж байсан үгүүдээс түүвэрлэн олны хүртээл болгохыг зорилоо. Тэрээр Үндсэн хуулийн эхийг баригч гэдгээрээ олон түмэнд илүү танигдсан байх л даа. Гэхдээ иргэдийн эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх талаар олон ном бичдэг, өгүүлэл, ярилцлага нийтлүүлдэг том соён гэгээрүүлэгч хүн байсан юм.

Миний бие энэ эрхмээр их сургуульд таван жил ном заалгаж, олон жил шууд удирдлага дор нь ажиллаж байсны хувьд нэлээд үгийг нь түүнээс сонсож байлаа. Чимид багшийнхаа хэлц үгүүдийг “Чимид сан”-гаас болон түүний хүүхдүүдийн бэлтгэж хэвлүүлсэн хоёр товхимлоос түүвэрлэн авав.  Энэ хоёр товхимол маш цөөхөн хэвлэгдсэн учир олны хүртээл болж чадаагүй.

Үндсэн хуулийн тухай

***

Үндсэн хууль нь Монголын ардчилсан нийгмийн оршин хөгжих суурь, араг ясыг зангидсан, бэхжүүлсэн, ардчилсан төрийн гол хууль юм.

***

 шүү.

***

Хууль дээдэлдэг юм бол түүний чинь дээд талд Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс гэж байдаг. Шүтэх гэдэг нь мухар сүсэг биш.

***

Үндсэн хууль бол гүн гүнзгий агуулгатай, түүнийг зөвхөн нарийн мэргэжлийн үндсэн дээр л оновчтой тайлж чадна.

***

 Иймд түүнээс хөндий байж болохгүй.

***

Овроор бяцхан боловч агуулгаар баян энэ хууль та бүхний өврийн ном, тархины бичлэг, амны уншлага, зүрхний тань хэмнэл байх болтугай.

***

***

Төрийн түшээ, мэргэжил нэгт нөхдөдөө хандсан үгс

***

Тогтвортой хуульгүй бол тогтворжсон нийгэм төлөвшихгүй.

***

***

***

Хуулийг “доодсыг” энэрэн хамгаалах, “дээдсийг” эрхэмлэн хязгаарлахын тулд гаргадаг.

***

***

***

Өөрчлөгдөшгүй хууль гаргах ганцхан л зам бий. Энэ бол тунхгийн шинжтэй хууль гаргах.

***

Мэдлэггүйгээр, нэгдсэн ойлголтгүйгээр хуулийг хийхгүй байх.

***

***

***

Хууль хэрэгжинэ гээд эзэнгүй хаяж болохгүй.

***

Мэргэшээгүй хүмүүсийн хийсэн хуулийг мэргэшсэн шүүх шударгаар хэрэглэх боломж үнэхээр байхгүй, тайлбарлах ч аргагүй болдог.

***

***

Гэм нь хуульдаа биш хүндээ.

***

Эрүүгийн хариуцлага хамгийн жинтэй, хүчтэй нь билээ. Хатуудаа биш зайлшгүйгээ гэдгийг дахин хэл юү.

***

Ардчиллын зүгт сонгосон замаараа тууштай явж төрийг төвийлгөн намыг дор нь оруулж, төрийн дээр иргэнийг тавих хэрэгтэй байна.

***

Зөвлөх гэдэг чинь дарга тэргүүтнийхээ ам нь биш, чих нь байхгүй юу.

Шийдвэр гаргадаг ихэс дээдсийнхээ хажуугаар албад түшмэд нь ам мэдэн цуураад байвал нэгдмэл бодлого, нэг шийдвэр гэж байж чадахгүй.

***

Тагнуулын байгууллагын чинь хийдэг хамгийн гол ажил нь Үндсэн хуулийн байгууллагыг хамгаалах явдал байдаг юм шүү.

***

Хариуцлага гэж замбараа цацаггүй ярьцгаадаг боловч зах хязгааргүй ойлголт биш л дээ.

***

Шавь нартаа захисан үгс

Хүн бүхний бахархал өөр өөр. Эрдэм авьяасаар, эр чадлаар, эд агуурсаар, эцэг эхээр, эхнэр хүүхдээрээ, эрдэмтэн мэргэдээрээ, эхээс мэндэлсэн нутгаараа гээд элдвийг хэлж болно. Энэ бүхний дотроос эх орноороо бахархахаас илүүтэй нь огтхон ч үгүй.

***

***

Багш гэдэг хүмүүст өгөөмөр, багшлах гэдэг бусдад өгөөжтэй ажил шүү.

***

Ном, тэр дундаа мэргэжлийн ном товхимол бичнэ гэдэг энгийн захиа, албан тоот, тогтоол бичихтэй зүйрлэшгүй.

***

***

Төрийг намаар, хуулийг үзэл суртлаар, шинжлэх ухааныг дур зоргоор, хүн чанарыг албан тушаалаар сольж чадахгүй.

***

Ямар дагаж дуурайдаг сармагчин тавьчихсан биш, энд тэндээс хууль хуулж авчхаад, бас буруу орчуулчхаад тийм байдаг, ийм байдаг гээд байхын оронд өөрсдийнхөө баазыг судалж, монгол хөрсний монгол хууль бүтээж сурах хэрэгтэй.

***

Хийж байж ярьсан нь дээр байна. Ярьж байгаад хийвэл бүтэл муутай.

***

***

Их эмч хүн асрагчтайгаа анагаах ухааны нарийн мэргэжлийн асуудлаар маргаад байх утгагүй.

***

Муутай тэмцэхэд сайн мэдлэг нөхөр.

***

Үр хүүхдэдээ сургамжилсан үгс

 

Хүнтэй эвтэй, хүнд ач тустай явахыг эрхэмлэ.

***

***

***

***

***

Хүнд буруу бүү тох.

***

Бие сайн бол ухаан саруул байдаг юм.

***

-оОо-

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага