ДОХИО: Нойтон цасны зузаан ихэс ч ХҮЙТРЭН, ХҮЧТЭЙ ЦАСАН ШУУРГА ШУУРНА
2018 оны Septemberын 21

ЦУОШГ-аас гаргасан урьдчилсан мэдээллээр Шөнөжин үргэлжсэн нойтон цас маргааш өдрийн  хүртэл орох төлөвтэй байгаа аж. Нутгийн ихэнх хэсгээр цас орж, цасан шуурга шуурч замын нөхцөл байдал хүндэрч байна.

 

Улаанбаатар хотоос баруун чиглэлд

гарах бүх хөдөлгөөнийг хязгаарлалаа

 

Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв,  Хэнтийн нутаг, Говь-алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорнодын хойд хэсгээр 0.0-33,0 мм бороо, нойтон цас орсноос хамгийн их нь Сэлэнгийн Сүхбаатарт 33,0мм, Баруунхараад 26,0мм, Дархан-Уулын Орхонд 32,0мм, Шаазгайтад 31,0мм, Дархан хотод 24,0мм, Эрдэнэтэд 25,0мм бороо цас  орсон байна.

 

 

Баруун, төв, зүүн аймгуудын нутгаар нойтон цас орсноос өнөө өглөөний 8 цагт өртөө харуулын талбай дээрх хэмжилтээр Говь-алтай, Хөвсгөлийн төв хэсэг, Булган, Сэлэнгэ,Төв аймгийн ихэнх нутгаар 1-24 см цасан бүрхүүл түр тогтсоноос Дарханы Шаазгайтад 24см, Төв аймгийн Залуучуудад 20см, Борнуурт 13см, Нөхөрлөл, Жаргалантад 11см, Угтаал 8см, Сэлэнгийн Бугантад 11см, Эрдэнэтэд 9см цастай байна.

 

Өдөртөө нутгийн баруун хагас 1-13 градусаар сэрүүсч, зүүн хагаст 1-3 градусаар дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -1…+8 градус,  төвийн аймгуудын зүүн хэсэг, говь, зүүн аймгуудын нутгаар +20… +28 градус, бусад нутгаар  +10…+18 градус дулаан байсан бол  шөнөдөө ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр  -5…-11 градус хүйтэн, зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр +5… +12 градус дулаан, бусад нутгаар  +2 дулаанаас -4 градус хүйтэн хоносон байна.

 

 

Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 7-12 метр, говь талын нутгаар секундэд 18-22 метр, бусад нутгаар секундэд 14-17 метр хүртэл ширүүсч  хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан байна.

Цаснаас үүдэж зам талбайн халтиргаа, гулгаа үүсэх эрсдэлтэй тул давс, бодисын хангамжийг бэлдэж, явган хүний зам дагуу орсон цасыг нэн даруй шүүрдэж болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлуудыг нэн даруй хийхийг хотын удирдлага үүрэгдлээ.

Мөн бүх дүүргийн ТҮК болон компаниудад өвлийн хугацаанд хүрэлцэхүйц хэмжээний давс, бодисын нөөцийг бүрдүүлэх чиглэлийг өгсөн. Одоогоор дүүргүүдийн ТҮК эхний ээлжинд хэрэглэх давс, бодисын нөөцөө бүрдүүлсэн байгаа.

Өвлийн улирал ирж буй энэ цаг үед иргэдийн зүгээс автомашиныхаа өвлийн дугуйг бэлтгэх, солих, бэлдэх ажлуудыг хийхийг зөвлөж байна.

 

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага