Хороо болон шинээр IPO гаргасан компаниудын удирдлагуудын зөвлөлдөх уулзалт боллоо
2018 оны Septemberын 25

ХОРОО БОЛОН ШИНЭЭР IPO ГАРГАСАН КОМПАНИУДЫН УДИРДЛАГУУДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Сүүлийн жил гаруйн хугацаанд шинээр IPO гаргаж, хувьцаагаа олон нийтэд санал болгон, нээлттэй компани болсон аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэх удирдлагын нээлттэй зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр Санхүүгийн зохицуулах хороо (Хороо) зохион байгууллаа.

Зөвлөлдөх уулзалтад 2017 оны 9, 10 дугаар сард хувьцаагаа гаргасан “Ай түүлс” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тамир, “Анд энерги” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Д.Мөнхбаяр, 2018 онд IPO хийсэн “ЛэндМН ББСБ” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дэлгэржаргал, “Монгол базальт” ХК-ийн ТУЗ-ын дарга Л.Ариунболд, “Ард даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цогбадрах, “Мандал даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлан нар оролцож, ХХК-аас ХК болж шинэчлэгдэх үйл явцад гарсан алдаа, оноогоо хэлэлцэв.

Уулзалтыг Хорооны Үнэт цаасны газар (ҮЦГ)-ын дарга Б.Лхагвасүрэн удирдан явуулж, Даатгалын газар (ДГ)-ын дарга М.Өлзийбат, Хяналт шалгалт, зохицуулалтын газар (ХШЗГ)-ын орлогч дарга Б.Долгорсүрэн нар ХК-уудын удирдлагуудад зөвлөмж, чиглэл өгөв.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага