Монгол оюутан охиныг зодож хүчирхийлсэн Румин эрийг химийн аргаар “Хөнгөлнө” гэж мэдэгдлээ
2018 оны Octoberын 6

Италийн Флоренц хотын захын нэгэн дүүрэгт өнгөрсөн ням гаригийн орой Монгол улсын иргэн, 21 настай оюутан эмэгтэй хүчирхийлэлд өртжээ. Түүнийг Румын гаралтай орон гэргүй 25 настай Арнут Мустафа гэгч этгээд зодож, хүчирхийлсэн байна.

Цагдаа нар гэмт этгээдийг даваа гаригт баривчилж, саатуулжээ. Гэмт этгээд хохирогч эмэгтэйг үснээс нь чирч, модтой хэсэг рүү аваачин хүчирхийлсэн гэж Италийн ANSAit сайтад бичсэн байна.

Арнут Мустафа дүрвэгч эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Италийн дотоод хэргийн сайд Маттео Салвини гэмт этгээдийг химийн аргаар хөнгөлдөг шийтгэлтэй болохыг уриалж “Хүчингийн хэрэг үйлдсэн хүнд химийн аргаар хөнгөлөх шийтгэл оноож, жигшүүлэх ёстой” гэж албан ёсоор мэдэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага