БАЙЛДААНЫ ТУГ, ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАН АВЛАА
2018 оны Octoberын 3

 

Монгол Улсын Засгийн газрын тогтоол болон Батлан хамгаалахын сайдын тушаалаар 2015 онд байгуулагдсан Зэвсэгт хүчний 345 дугаар бригадад Байлдааны туг гардуулах ёслолын ажиллагаа 2018 оны 10 дугаар сарын 03-ны 09.00 цагт зохион байгуулагдлаа.
Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Д.Даваа болон БХЯ, ЗХЖШ, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Зэвсэгт хүчний нийт анги, байгууллагын удирдлага, захирагч, дарга нар, Зэвсэгт хүчний 345 дугаар бригадын харьяа Зэвсэгт хүчний 150, 330, 350 дугаар ангийн бие бүрэлдэхүүн оролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага