ТҮГЖРЭЛ: Нийслэл УЛААНБААТАР хот 450-н мянган автомашины зогсоол болох уу!
2018 оны Octoberын 4

Ердөө хоёр жил хүрэхгүй хугацааны дараа нийслэл хотын бүх авто замууд дээр давхар зам тавигдана гэсэн том төлөвлөгөө яригдаж байгаа. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний зохицуулалт энэ хэвээрээ байгаад байвал 2020 он гэхэд зам дээр гарсан автомашинууд нэг метр ч ахилтгүй бүх хөдөлгөөн таг зогсох нь ойлгомжтой болсон учир давхар зам тавих нь зөв л дөө. Манай улсад 900 мянган авто машин байна гэж бүртгэгдсэнээс 800  мянга гаруй нь байнгын хөдөлгөөнд оролцдог. Тэгвэл нийслэл хотын авто замын ерөнхий сүлжээг 1975 оны ерөнхий төлөвлөгөөний дагуу барьсан тэр л хэвээрээ байгаа юм. Уг төлөвлөгөөнд 349 мянган хүн 10 мянган машинтай байхаар төлөвлөсөн байдаг. Түүнчлэн  ачаалал хэт ихэдлээ гэхэд 400-500 мянган хүн амьтай болно гэж тооцоолсон байна. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотын хүн ам нэг сая 450 мянга хүрч байна. Энгийн үед 350 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа бол хувь хувьсгалын албан байгууллагуудын ажил оюутан  сурагчдын хичээл орох, тарах томоохон баяр ёслолын өдрүүдээр энэ тоо 100 мянгаар нэмэгддэг гэж байна. 10 мянган машин явахаар зохиож барьсан зам дээр 450 мянган түгжирч байна гээд боддоо. Эрхэм жолооч нар минь уурлаж бухимдах хэрэг ерөөсөө байхгүй юм. Харин 10 мянган машин явах ёстой зам дээр 450 мянгуулаа яаж ийгээд гудамжинд хоночхолгүй гэртээ харьж чадаад байгаадаа бахархах хэрэгтэй юм биш үү. Ийм болохоор  шинэ замууд тавих хоорондын холболт, тойрог зэргийг гаргаж, гүүрэн замууд барихаас биш яахав. Хэрвээ нийслэлийн удирдлага давхар замуудаа төлөвлөсөн хугацаанд тавьж чадахгүй бол  түгжрэл нь яваандаа УЛААНБААТАР ХОТЫГ ТОМООХОН АВТО ЗОГСООЛ болгохоор байна. 

 

ИНГЭЭД ТҮГЖРЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ПОСТУУДЫГ ОРУУЛЛАА. 


  

 

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага