Орос, Монголын цэргийн хамтарсан сургуулилт сайны эхлэл
2018 оны Octoberын 4

Энэ сарын 1-нд Буриадад Орос, Монголын армийн жил бүр зохион байгуулдаг цэргийн хамтарсан сургуулилт эхэлжээ. Саяхан л “Восток-2018” хэмээх Монгол, Орос, Хятадын цэргийн том сургуулилт дууссаны дараа дахин сургуулилт эхлүүлэх болсон нь гайхмаар.

Гэхдээ ийнхүү ойр ойрхон сургуулилт хийж байгаа нь хоёр улсын харилцаа улам ойртож байгаагийн эерэг тэмдэг гэж судлаач Эмиль Певцов үзэж байна. Эдгээр сургуулилтыг улс төрийн хувьд өргөн утгаар нь харж болно.

Монгол Улс далайн чанад дахь “түншүүд”-тэй нөхөрлөх гэж олон жил хөөцөлдсөний эцэст хөрш Орос, Хятадтайгаа ойртох үйл явцдаа орсон гэж харж болохоор байна. Гэхдээ өмнөх стратеги нь хэвээр байгааг Монгол Улс НАТО-гийн энхийг дэмжих ажиллагаанд, тэр дундаа Афганистанд цөөн тооны алба хаагчаа илгээж байгаагаас харж болно.

Тэгвэл энэ сарын 1-нд эхлүүлсэн сургуулилтад 113 хүний бүрэлдэхүүнтэй хүчээ илгээжээ. Гэхдээ Оростой байнгын сургуулилт хийдэг, түүхэн ойр дотно байдаг зэрэг нь дунд хугацааны төлөвтөө хоёр улсыг цэргийн салбарт илүү ойртуулах юм.

Мэдээж аюулгүй байдлын асуудлаар илүү ойртож байгаа нь хил хоорондын чухал төслүүдийг хэрэгжүүлэхэд чухал. “Нэг бүс, Нэг зам” хөтөлбөрийн хүрээнд дэд бүтцийн барилгажуулалт, Сибирийн хий дамжуулах хоолой, Сэлэнгийн усан цахилгаан станц зэрэг нь барууны улс төрийн эрвээхэйнүүдэд жинхэнэ утгаараа “дэн” болно.

Төрийн сектороос гадна хүмүүнлэгийн салбарт анхаарах хэрэгтэй. Зөөлөн хүчээр цэргийн байнгын сургуулилтаар туршлагажиж, хамтарсан бололвсролын хөтөлбөр, нүүдэлчдийн спортын наадам зэргийг үргэлжлүүлэх замаар залуучуудын форум байгуулах, Монголд орос хэлийг дэлгэрүүлэх зэрэгт тустай.

Эцэст нь хэлэхэд Монгол, Оросын арми тогтмол сургуулилт хийх нь хамтын ажиллагааны эерэг шинж юм гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага