Хамгийн дуулиантай “ЗУУНЫ ТУЛААН” илүү дуулиантайгаар үргэлжлэх нь
2018 оны Octoberын 8

“Зууны” хэмээн нэрлэгдсэн холимог тулааны хамгийн дуулиантай шоу өнгөрсөн бямба гаригт Лас Вегаст болж, цаашид улам ч илүү дуулиантайгаар үргэлжлэх нь тодорхой нөхцөл байдалд өндөрлөсөн билээ. Хабиб Макгрегорыг ялсан ч дараа нь октагоноос үсрэн гарч, Конорын дасгалжуулагч Диллоныг зодсон. Хабибын багийн Тухугов хэмээх тулаанч дэвжээн дээр когсч байсан Конорыг араас нь хэд, хэд цохисон юм. Энэ явдлаас бол холбооны ерөнхийлөгч Дэйна Уайт Хабибт бүс зүүж өгөхөөс татгалзсан. Үйл явдал болоод удаагүй ч дуулианы гол дүрүүдийн хувьд үйл явдал цаашдаа хэрхэн үргэлжлэх талаар таамгууд гараад эхэлжээ. Энэ мэдээллийг уншигчдадаа хүргэж байна.

Khabib "the Eagle" Nurmagomedov 🦅 vs Conor🐔

Posted by TcheTchen Fight on Sunday, October 7, 2018

 

 

Конор: Даагаа нэхэх, эсвэл шинэ жинд шилжих

Тэрээр Хабибт ялагдсанаасаа хэдэн цагийн дараа өгсөн ярилцлагадаа “Хариу тулааныг хүлээж байна” гэсэн байсан. Гэвч хариу тулаан гэдэг нь тэнцүүхэн тулаанд л байдаг зүйл тул Хабиб заавал Макгрегортой дахиу тулалдах албагүй юм. Холбооны зүгээс хүчлэхгүй л юм бол дахин тулаан болох магадлал 0 хувьтай. Харин холбоо, Дэйна Уайт ашиг орлогынхоо эх ундарга болсон ирланд эрийг үлдээхээр шийдвэл дахин тулаан болох нь дамжиггүй.

Конорт өөр бас нэг арга байгаа нь шинэ жинд шилжих. Холбооны зүгээс 74,8 кг гэсэн шинэ жингийн ангиллыг гаргана гэсэн яриа сонсогдоод буй. Хоёр долоо хоногийн өмнө Нэйт Диас, Дастин Пуарье нар энэ талаар твиттертээ жиргэсэн бөгөөд шинэ жингийн аваргын төлөө хоорондоо тулалдана гэцгээсэн. Гэсэн ч Дэйна Уайт энэ мэдээллийг үгүйсгэсэн юм. Гэхдээ Хабибын менежер Али Абдель Азиз аль хоёрдугаар сард “Конор шинэ жингийн ангилал гаргахыг холбооноос хүссэн” гэж мэдээлж байсан удаатай юм. Энэ санааг дэмжиж байгаагаа Конор нэг бус удаа илэрхийлж байсан. хэрвээ шинэ жин нэмэгдвэл Нэйт Диас Дастин Пуарье нарын ялагч нь Макгрегортой аваргын төлөө өрсөлдөх магадлал өндөр.

 

Хабиб: Цолоо хамгаална, эсвэл албадан гаргуулна

Лас Вегаст болсон дуулиант тоглолтын дараа Хабибын ирээдүй хэрхэх вэ. Аюулгүй байдлын улмаас түүний бүсийг дэвжээн дээр гардуулж өгөөгүй болохоос биш түүнээс аварга цолыг нь хураагагүй, тоглолтын үр дүн хүчинтэй хэвээр үлдсэн. Гэхдээ цаашдаа яах вэ гэдгийг Дэйна Уайт өөрөө ч мэдэхгүй байна. Учир нь шийдвэрийг Невада мужийн Спортын комисс (NSAC) гаргах гэнэ. NSAC нь тулаан төрлийн спортын дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг байгууллага юм байна. Энэхүү байгууллагын эрх мэдлийг уншигчдад илүү ойлгуулахын тулд нэг жишээг дурдахад, К.Макгрегор 2016 онд Нэйт Диастай тулалдахдаа дэвжээний гадна өрсөлдөгч рүүгээ шар айрагны шил чулуудсан тул NSAC  150 000 ам.доллараар торгож байв. Энэ удаагийн тулааны тухайд бол байгууллагын зүгээс Конорыг огт шалгаагүй байна. Шалгалт Хабиб болон түүний багийнхны хүрээнд л яригдаж байгаа аж. NSAC хатуу шийдвэр гаргаж, холбоо түүнийг нь биелүүлбэл бүсийг нь хураахгүй ч Хабибыг холбооноос албадан гаргах ирээдүй хүлээж байж ч мэднэ. Учир нь Дэйна Уайт “Хабиб дахин АНУ-ын виз авахад хүнд болж магадгүй” гэж мэдэгдээд байгаа юм. Гэхдээ тэрээр орос эрийн байр суурийг хэвээр үлдээхэд бүх талаар тусална гэж нэмж хэлсэн.
Одоо Хабибт хоёр зам байна. Нэгд, Конор Макгрегортой дахин тулалдах. Энэ бол маш их мөнгө дагуулах ажил учраас мэдээж хугацаа шаардана. NSAC шалгалт явуулж байгаа учир тэрээр одоо болтол шагналын мөнгөө авч чадаагүй байна.
Хоёр дахь нь Тони Фергюсонтой тулалдаж цолоо хамгаалах. Тони Фергюсон ердөө хагас жилийн өмнө өвгөө хүнд гэмтээсэн ч эргэж ирээд Энтони Петтисийг буулгаж авсан. Сүүлийн 11 тулаандаа дараалж ялахдаа сүүлийн долоод нь үдшийн шилдэг тулааны нэмэлт шагналыг авчээ.

 

 

Khabib "the Eagle" Nurmagomedov champ 🤲💪💪💪💪💪💪 Alhamdoullilah

Posted by TcheTchen Fight on Sunday, October 7, 2018

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага