Тав сая гаруй төгрөгөөр ээж нь хүүхдээ ЭРЭЭНД барьцаалсан байна
2018 оны Octoberын 8

Эрээн хотод нэгэн монгол ээж худалдан авалт хийж яваад алдагдалд орж, барьцаанд нь хүүхдээ үлдээсэн байна.

Худалдаа эрхэлдэг иргэд урд хөршийг зорихдоо хүүхдээ дагуулж явдгаас үүдэн хүүхдийн эрх зөрчигдөх тохиолдол гарсаар байна. Тухайлбал, Эрээн хотод нэгэн Монгол ээж худалдан авалт хийж яваад алдагдалд орж, барьцаанд нь хүүхдээ үлдээсэн байна. Холбогдох байгууллагууд ээжийг нь хайсаар олж тогтоожээ. Ингээд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ) тав гаруй сая төгрөг өгч хүүг Монголд авчирсан байна. Хүүгээ барьцаалсан ээж нь гэр бүлээсээ салсан, архины хамааралтай нэгэн аж.

Мөн ГБХЗХГ-ын мэдэгдсэнээр Эрээн хотод дахин нэг Монгол хүү байгаа аж. Хүү монгол хэл мэдэхгүй байгаа нь Монголд авчрахад хамгийн том асуудал болоод байгаа юм байна. Түүнчлэн ГБХЗХГ-аас хилийн хоёр боомт, болон хүчирхийлэл их үйлдэгдэж байгаа нэг суманд хамгаалах байр шинээр байгуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага