Араб иргэдтэй бүлэг шонхорын наймаачдад шүүхээс ял оноолоо
2018 оны Octoberын 11

Шонхорын наймаачдыг шүүхээс ял оноолоо МУ-ын иргэн Ө.Асхар Араб иргэдтэй бүлэглэн Хөвсгөл аймгийн ханх сумын нутгаар 49 толгой шонхор шувууг улсын хилээр гаргахаар бэлтгэсэн байсныг илрүүлжээ. Энэхүү хууль бус үйлдэл хуулийн байгууллагат гурван жил шалгагдсаны эцэст 2018 оны зургадугаар сард эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 1 жил 6 сарын ял оноожээ.

Түүнчлэн Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэр Монгол улсын хилийн 44.2 дугаар тэмдэгтийн чиглэлээр нь нэр бүхий хоёр хүний хамтаар бүлэглэн найман ширхэг идлэг шонхор шувууг хууль бусаар Монгол улсын хил нэвтрүүлэх үйлдэл дээрээ баригджээ. Найман толгой идлэг шонхор шувууны нэг бүрийн экологи эдийн засгийн үнэлгээ 16.000.000 төгрөг буюу нийт 128.000.000 төгрөгтэй тэнцэж байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага