ОХУ Сирид агаарын пуужинт цогцолбор С-300П МУ2 сүүлийн шинэчлэлтэйг нь нийлүүлж дуусчээ
2018 оны Octoberын 11

1. ОХУ-аас Сирий улсад агаарын пуужинт цогцолбор С-300П МУ2 сүүлийн шинэчлэл хийснийг нийлүүлсэн байна. Уг цогцолбор шинэчлэлтийн явцад “Ориентир” навигацын антеныг нэмж , 48Н6Е2 төрлийн хурдан дагах пуужингаар зэвсэглэж , байг устгах радиус нь 200 км хүртэл нэмэгджээ. Энэ улсад нийлүүлсэн С-300ПМУ1,2 цогцолборууд өмнө Мурманск хотыг хамгаалж байсан хорооны зэвсэг байжээ.


Израилийн нисэх онгоцууд уг цогцолборын Рэт-ийн хүчин чадлыг тагнан мэдэх үүднээс өмнө зогсоогоод байсан нислэгээ дахин эхэлж Ливаны эргийн дагуу хэд хэдэн нислэг үйлдсэн байна. Нислэгийг эхэлсэн цэгээс дуустал Сирийн АХХ хянаж байсныг Израилийн тал онцолсон байна.
2. Сири-Курдын хэлэлцээр гурав дахь удаагаа Дамаск хотноо эхэлжээ. Сүүлийн мэдээгээр Курдын давшилтууд зүүн Ефратат 2 дахь сардаа Хаджин хотын орчим гацсан хэвээрээ байна. ИУ-хан ширүүн эсэргүүцэл үзүүлснээр курдууд хохирол ихтэй байгаа болно. Ракка, Айн Асс, Хасаке хотуудын ойролцоо ИУ-ны нууц бүлгэмүүд идэвхтэй ажиллагаа өрнүүлж Сири, Америк, Францын хүчинд цохилт өгч хохирол учруулсан байна. Эвслийн хүчин амссан хохирлоо нууж байгаа болно.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага