Путин Хабибын аавд хүүгээ хатуу шийтгэхгүй байхыг хүсчээ
2018 оны Octoberын 11

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин холимог тулааны тамирчин, UFC холбооны дэлхийн аварга Хабиб Нурмагомедовыг аавынх нь хамт  хүлээж авч уулзжээ. Уулзалт “ОХУ-Спортын гүрэн” чуулганы дараа болсон байна. Ерөнхийлөгч энэ үеэр Хабибыг ялалт байгуулах гол зорилгоо биелүүлж, өрсөлдөгчөө бүх талаар илүүрхсэн хэмээн магтсан байна.  Мөн Конор Макгрегорын тухайд “Спортын сайн тамирчин хийдэг ажлаасаа гадна сурталчилгаанаас их хэмжээний ашиг олохыг эрмэлзэх ёстой” гээд хоёр тамирчныг хоорондоо нөхөрсөг харилцаатай болох арга олдоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. “Спорт үүний тулд л байдаг” гэж тэрээр цохон тэмдэглэсэн байна.

 

.

Posted by Владимир Путин on Wednesday, October 10, 2018

 

Мөн эцэгт нь хандаж өмнө нь хэлж байсан шигээ хүүгээ хатуу шийтгэхгүй байхыг хүсчээ.

 

Хабиб Нурмагомедовыг ОХУ-ын Дагестаны нийслэл Махачкала хотноо баатрын ёсоор хүлээн авчээ. Конор Макгрегорыг боох мэхээр ялчихаад октагоныг даван харайж түүний бэлтгэл хангагчийг нударгалахаар дайрсан нь томоохон шуугиан дэгдээгээд байгаа билээ. Тэгвэл тэрбээр өчигдөр эх орондоо, өссөн нутагтаа очоод угтсан түмэнд хандан ийн хэлжээ

“Намайг дэмжиж, миний төлөө санаагаа чилээн шөнө унталгүй тулаан үзсэн та бүхэндээ баярлалаа. Бүх Орос орон, Дагестан, Махачкала тэр чигээрээ тулааныг үзлээ. Би их тэнгэрээс нэг л зүйлийг хүссэн. Тэр тэнэгийг надтай хамт торонд түр оруулаадхаач гэж.

Хамгийн эхэнд манай ард түмэн тэдний ард түмний хоорондын ялгааг мэдрүүлэхийг хүссэн. Манай өвөг дээдэс юуг даван туулж гарч ирсэн гайхалтай түүхтэй билээ. Үүнийг л би түүнд торонд дотор мэдрүүлэх гэсэн. Аравдугаар сарын 6-наас тэр торыг би эгнэгт хаана гэж хэлсэн. Түүнийгээ ч хийлээ.

Харин тулааны дараа болсон явдлыг хүмүүс өөр өөрийнхөөрөө хүлээн авч байна. Гэхдээ би та бүхэнд нэг л зүйлийг хэлье. Бүргэд торонд амьдардаггүй юм. Энэ ялалт манай ард түмэнд хэрэгтэй байлаа. Дагестаныг минь юу гэж доромжиллоо, тэр. Бид үндэстэн ястнаараа хуваагдалгүй бүгд хамтдаа л байх ёстой. Дагестаны тухай мөн ч олон муу муухай зүйлийг үзүүлж харуулахыг хичээх юм. Бид бол дагестанчууд. Их баярлалаа. Та бүхний итгэлийг алдаагүй гэж найдья” хэмээн Хабиб өгүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага