Украин улсад Нато ба Украины нисэх хүчний хамтарсан агаарын хээрийн сургууль явагдаж байна
2018 оны Octoberын 11

Украин улсад Нато ба Украины нисэх хүчний хамтарсан агаарын хээрийн сургууль Clear Sky 2018 энэ өдрүүдэд явагдаж байгаа ба Америкийн нисэх хүчний Ф-15 онгоцнууд , Натогийн 9 орны Ф-16 онгоцнууд , түүнчлэн Израилийн нисгэгч нар оролцож байна. Уг хээрийн сургуулийн үед Натогийн онгоцууд Украины армийн С-300ПМУ пуужинт цогцолбор, РЭТ-ийн төрөл бүрийн локаторийн ажиллагааг туршиж үзсэн байна . С-300 системээс нам өндрөөс хамгаалах тактик боловсруулахад Украины тал туслалцаа үзүүлсэн байна. Израилийн нисгэгч нар америкийн онгоцуудаар нисэж уг системээс өөрийгөө хамгаалах сургуулилалт хийжээ. Украйны нисэх хүчин сургуулилалтын явцад Натогийн хүчний эсрэг тал болж оролцож байгаа болно. ОХУ-ын сургуулилалтыг эсэргүүцсэн мэдэгдэл гаргасан байна.

 

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага