Сэжигтэн А.Түвшинжаргал ”охидыг хашраахын тулд бичлэг хийсэн” хэмээжээ БИЧЛЭГ
2018 оны Octoberын 11

Энэ сарын 5-ны өдөр олон нийтийн цахим хэрэгслээр өсвөр насны охидыг дарамтлан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж буй бичлэг цацагдсан. Бичлэг цацагдмагц цагдаагийн алба хаагчид тус бичлэгийг хийсэн эздийг шуурхай хайж эхэлсэн бөгөөд тус хэрэгт дөрвөн хүнийг сэжигтнээр татан саатуулаад буй. Өнөөдөр тус хэргийн зохион байгуулсан гэгдээд буй А.Түвшинжаргалын тухай мэдээллийг олон нийтэд сэрэмжлүүлэг болгох үүднээс тараасан бөгөөд тэрээр өмнө нь 5 удаа ял шийтгүүлж байсан нэгэн ажээ. Эхний байдлаар түүнээс авсан мэдүүлэгт тэрээр “Хүүхдийг гадуур тэнээд байхаар нь хашраая гэж бодоод бичлэг хийсэн” хэмээсэн байх бөгөөд тэрээр энэ оны тавдугаар сард 19 настай Н,Ц нарыг дарамтлан тус бичлэгийг хийсэн байна. Цагдаагийн байгууллага түүний хохирогч болсон өөр охид байгаа эсэх мөн охидыг бичлэгээр далимдуулан дарамталсан эсэхийг шалгаж байгаа ажээ.

Сэрэмжлүүлэг: Өсвөр насны охидыг дарамтлан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан этгээдүүдийг саатуулан олонд ил болгожээ.

Сэрэмжлүүлэг: Өсвөр насны охидыг дарамтлан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан этгээдүүдийг саатуулан олонд ил болгосон байна. Сэжигтэн А.Түвшинжаргал өмнө нь 5 удаа ял шийтгүүлж байсан нэгэн ажээ.

Posted by Factnews.mn on Thursday, October 4, 2018

 

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага