Гэмт этгээдүүд 5 км газар машинаараа чирснээс болж цагдаагийн алба хаагч нас баржээ
2018 оны Octoberын 16

Албан үүргээ гүйцэтгэж яваад хоёр гэмт этгээдийн халдлагад өртөж, биедээ хүнд гэмтэл авсан цагдаагийн алба хаагчийг өнөөдөр 11:00 цагийн үед яаралтай хагалгаанд оруулсан байна. Эмнэлгийн байгууллагаас шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан боловч харамсалтай нь биеийн байдал маш хүнд байсан учир тэрээр нас баржээ.

Оргон зайлсан гэмт этгээдүүд цагдаагийн алба хаагчийг 5 км газар машинаараа чирснээс болж тархи нь бяцарч, биедээ хүнд гэмтэл авсан байжээ. Ар гэрийнхэн нь гадагшаа явж шаардлагатай гэсэн бүх эмчилгээг хийлгэх хүсэлтэй байсан ч эмч нар хөдөлгөөнгүй байлгах шаардлагатай, тээвэрлэлт хийх боломжгүй гэсэн хариу өгсөн тухай мэдээлж байсан юм.

 

 

Талийгаач нь 41 настай 4 хүүхдийн хамт амьдардаг. Цагдаагийн байгууллагад 22 жил ажилласан. Хамгийн бага хүүхэд нь 1 ойтой байжээ. Тэрбээр тэтгэвэртээ гарахаар бүх материалаа бүрдүүлээд өгсөн байсан ч ийнхүү халдлагад өртөж амиа алдлаа.

 

2 thoughts on “Гэмт этгээдүүд 5 км газар машинаараа чирснээс болж цагдаагийн алба хаагч нас баржээ

  1. Ллж

    Харамсатай. Энэ Цагдаад төр засаг баатар цол өгөөх хэрэгтэй!!!

  2. donj

    Eronhiilogch maani sain popodson Dorjzodovdoo songuuliin ueer amalsan ardiin baatar tsoloo hairalsan biluu he he am meh geech baisan uu buu med surag baihgui ee.Heregteng deesh orgon devshuuleh uu?!

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага