Оюу Толгойн гүний уурхайд гал гарчээ
2018 оны Octoberын 16

Энэ сарын 15-ны өглөөний 9:30 минутын орчимд Оюу Толгой (ОТ) компанийн гүний уурхайд дунд оврын хөдөлгөөнт тоног төхөөрөмжид гал гарсан байна.

 

Тус ослын талаар  “Ослын улмаас ажиллагсдын эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учраагүй. Манай баг, хамт олон уурхайн ослын үед авч хэрэгжүүлэх аюулгүй ажиллагааны төлөвлөгөө ба дарааллын дагуу түргэн шуурхай ажилласаны үр дүнд нийт уурхайн бие бүрэлдэхүүн, туслан гүйцэтгэгч компанийн ажиллагсад аливаа бэртэл, гэмтэл аваагүй болно.

Энэ цаг мөчид бид ослын шалтгаан тодруулах, хохирлыг тодорхойлохоор Ханбогд сумын Онцгой байдлын алба, Цагдаагийн газартай хамтран ажилласаар байна” гэж ОТ мэдээллээ.  Эх сурвалжуудын мэдээлж буйгаар аврах ажиллагаа 11 цаг үргэлжилсэн байна.

ОТ нь одоогоор баяжмалаа ил уурхайгаас олборлосон хүдрээс боловсруулж байгаа бөгөөд Оюу толгойн ордын нийт баялгийн 80 гаруй хувь нь буюу хамгийн агуулга сайтай хүдэр нь газрын гүнд орших бөгөөд энэ хүдрийн биет нь дэлхийн хамгийн өндөр зэс, алтны агуулга бүхий хүдрийн биетүүдийн нэгд тооцогддог юм.

ОТ-н гүний уурхайн иж бүрэн цогцолборыг блокчлон олборлох орчин үеийн технологи ашиглан барьж байгуулахаар зорьж байгаа билээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага